Дуучин Э.Агиймаад өгсөн гэнэтийн бэлэг

 
Шоу цэнгээн хэсэж хэсэгтээ шуугиан тариад авсан дуучин Агиймаа никитон хамтлагийн ахлагч дуучин Батчулууны дүүтэй сууж үрийн зулай үнэрлэн, сайн ээж, сайн ханийн үүрэг гүйцэтгэн хэсэг хугацаанд нам гүм болж уран бүтээлээсээ хөндийрөөд байсан. Харин сүүлийн үед тэрээр дуучин Э.Агиймаа урлагийн ертөнцдөө эргэн иржээ. Шинэ уран бүтээл туурвин энд тэндэхийн тоглолтонд харагдах болсон тэрээр тун удахгүй шинэхэн уран бүтээлээрэй сонсогч фенүүдтэйгээ уулзах аж. Тэгвэл дуучин бүсгүй саяхан 25-р суваг телевизийн нэгэн нэвтрүүлэгт орсон бөгөөд уг нэвтрүүлэгт орох үеэр дуучин Агиймаад тус нэвтрүүлгийн зүгээс бялуу хийн өгч гэнэтийн бэлэг барьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих