ОХУ ХАРИУГ НЬ БАРИНА

путин-”УКРАИНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭМЖИХ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ СЕНАТ ДЭМЖЛЭЭ-
АНУ-ын Конгресс энэ сарын 11-нд “Украины эрх чөлөөг дэмжих” хуулийн төслийг дэмжлээ. Энэхүү хуулийн дагуу Украин,    Гүрж, Молдав зэрэг оронд “НАТО”-гоос гадуур, АНУ-ын холбоотон улсын статус олгож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор   АНУ-ын Ерөнхийлөгчид хэд хэдэн онцгой эрх олгож байгаа юм. Хуульд АНУ-ын Ерөнхийлөгч нь ОХУ-ын “Газпром” компани,    ОХУ-ын Батлан хамгаалах техник хэрэгслийн экспортын компанид шинээр хориг арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн “ноцтой” агуулга багтсан байна. Түүнчлэн  Киевт цэрэг, ззвсгийн тусламж үзүүлэх зорилгоор нийт 350 сая ам.доллар зарцуулах, тус улсын эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлахад туслалцаа үзүүлэх зэргийг хуульд заажээ. Мөн ОХУ-ын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгийг хоёр жилийн хугацаанд хуучин Зөвлөлтийн орнуудад цацах тухай ч тусгажээ. “Украины эрх чөлөөг дэмжих” хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим хэлэлцэн баталбал, АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох аж.

ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Сергей Рябков “Хэрэв АНУ-аас ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авбал Москва зайлшгүй хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ, Тэрээр “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга. Жон Керри нар ням гаригт Ромд уулзаж, Украины байдлыг хэлэлцэх бблно. Оросын тал АНУ-ын сенатын дэмжсэн “Украины эрх чөлөөг дэмжих” хуулийн теслийг уулзалтын үеэр ярилцахаар төлөвлөж байгаа.

Уг хуулийн төсөл АНУ-ыг ОХУ-ын эсрэг байдаг гэдгийг дахин харуулж, Москвагийн хэзээ ч хүлээн завшөөрөхөөргүй шийдвэрййг АНУ-ын тал хүчээр хүлээлгэх гэсэн оролдлого гэж үзэж байна” гэжээ. Мөн энэхүү хуулийн төсөл нь илт эсэргүүцсэн шинж чанартай төдийгүй АНУ-ын тал ямар ч баримтгүйгээр дахин Оросын талд хүндрэл учруулж, шинэ хориг арга хэмжээ авахаар заналхийлсэн хэмээн Москвагийн тал үзэж байгаа юм. ОХУ-ын тал үүнд гүнээ харамсч байна хэмээн Сергей Рябков хэлжээ.

 

Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих