ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙ АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН ТӨГСГӨЛД НИЙЛБЭР ДҮНГЭЭР 26 ОРНООС МОНГОЛЫН БАГ НЭГТ БИЧИГДЛЭЭ

10860883_775410729206433_1354834350484236424_o

Тэмцээний эхний өдөр болох 12 сарын 11-нд Нэр-Царай, Хоёртын тоолол, Тооны марафон гэсэн төрлүүд явагдсан ба энэ төрөлд манай тамирчид нийт 10 медаль хүртлээ. Мөн дунд насны ангилалд өрсөлдөж буй Э.Пүрэвжав, Э.Энхмөнх, А.Анударь, Т.Энхжин нар тооны марафон төрөлд нэг цагт 1000-аас илүү цифр цээжлэн алдаагүй нэрлэснээр ОУ-ын мастерийн 3 болзлын эхний болзлыг хангалаа. Гурван төрөлд эхний байрт орсон тамирчид:

ТӨРӨЛ-1: “НЭР-ЗҮС ЦАРАЙ”
Насанд хүрэгчид:
1-р байр: Yanjaa ALTANTUYA (Швед)
2-р байр: Их Мастер Akjol SYERYEKKHAAN (Монгол)
3-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман)

Дунд нас:
1-р байр: Khaliun BOLOR-ERDENE (Монгол)
2-р байр: Ni Ziqiang (Хятад)
3-р байр: Tsetsegzul ZORIGTBAATAR (Монгол)

ТӨРӨЛ-2: “ХОЁРТЫН ТООЛОЛ”

Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Jonas von Essen (Швед) – 3737 цифр
2-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман) – 3495 цифр
3-р байр: Их Мастер Sengesamdan ULZIIKHUTAG (Монгол) – 3390 цифр

Дунд нас:
1-р байр: Purevjav ERDENESAIKHAN (Монгол)
2-р байр: Enkhjin TUMUR (Монгол)
3-р байр: Их Мастер Bat-Erdene TSOGOO (Монгол)

ТӨРӨЛ-3 “ТООНЫ МАРАФОН”

Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Jonas von Essen (Швед) – 2360 цифр
2-р байр: ОУ-ын Их Мастер Simon REINHARD (Герман) – 2264 цифр
3-р байр: Их Мастер Marwin WALLONIUS (Швед) – 2180 цифр

Дунд нас:
1-р байр: Purevjav ERDENESAIKHAN (Монгол) – 1746 цифр
2-р байр: Их Мастер Bat-Erdene TSOGOO (Монгол) – 1670 цифр
3-р байр: Enkhmunkh ERDENEBATKHAAN (Монгол) – 1666 цифр
Нэг зүйл сонирхуулахад Шведийн багийн гишүүн болох Монгол эмэгтэй тамирчин А.Янжаа нэр, царай цээжлэх төрөлд насанд хүрэгчдийн ангилалд түрүүллээ.


URL:

Нэр: Гэрэл Огноо: 16 December 2014

Аргагүй мундаг байна шүү ёстой сайхан Дэлхийд улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөн цуурайтуулж Монголчууд биднийхээ бахархал болж монголын хүүхэд багачууд болон залуусын үлгэр дууриал болж байгаад бүр ч баяртай байна улам их амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Сэтгэгдэл бичих