Шээсээ удаан барих нь түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг

imagesЗарим хүмүүс шээс хүрч байхад шээхгүй  бариад л байдаг. Гэтэл энэ нь хүний биед хортой бөгөөд янз бүрийн өвчинд нэрвэгдэх аюулыг дагуулдаг байна.

 

1. Давсагийн чадавхыг алдагдуулдаг

Давсагаа хагартал шээсээ хорьсон онцгой тохиолдол маш цөөн. Гэвч шээсээ урт хугацаагаар хориод байх нь давсагны чадавхыг алдагдуулдаг байна. Шээсийг хэтэрхий барих нь мэдрэлийн системийг замбараагүй болгодог төдийгүй давсагны шээс шахах булчингийн чадлыг бууруулдаг байна. Энэ бол давсагны чадавхыг алдагдуулж байгаа гол шалтгаан юм.

2. Шээсний замыг үгдрээдэг

Шээс нь удаан цагаар биед байж, бактертэй шээсийг даруй гадагшлуулаагүйгээс болж давсагны үрэвсэлд амархан нэрвэгддэг байна. Бактертэй шээс нь шээсний сүвийн үрэвсэл, бөөрний үрэвсэлд хүргэж, улмаар бөөрний чадавхид нөлөөлдөг байна.

 

3. Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг

Түрүү булчирхайн үрэвсэлд хүргэдэг гол шалтгаан нь шээсний сүвийн бактер түрүү булчирхайн замаар сөрөг явж түрүү булчирхайг үгдрээдэгтэй холбоотой.

 

4. Давсагны өмөн үүд нэрвэгдэх аюултай

Шөнөжин давсагт байсан шээсний хортой бодис давсагны нимгэн салианы эсүүдэд сэдэлт өгч үүний уршгаар давсагны өмөн үүд нэрвэгддэг. Гадаадын холбогдох материалын дүнгээс үзвэл, шээсээ хэдий их барих тутам давсагны өмөн үүд нэрвэгдэх аюул нь төдий их болдог байна. Энэ нь шээсээ их барих нь шээсэнд байгаа өмөн үүд хүргэх бодисын давсагт сэдэлт өгөх цаг хугацааг нэмэгдүүлж байгаатай холбоотой юм.

5. Зүрх судасны өвчин эмгэгт нэрвэгдэх аюултай

Шээс хүрч байхад зориуд тэвчээд байх нь сэтгэл санаанд нөлөөлж, үүний улмаас зүрх судасны өвчин эмгэгт нэрвэгдэх хүчин зүйлийг нэмэгдүүлдэг байна. Энэ нөлөөгөөр бие сэтгэл зэргээр хүнд дарамтад орж, зүрхний лугшилт түргэсэн, цусны даралт нэмэгдэж, архаг өвчтэй хүмүүсийн зүрх нь базлан өвдөж эхэлдэг.

 

6. Шээсийг их хорьсноос болоод ухаан алдах тохиолдол ч гардаг

Ийм тохиолдол шөнө өдөр хэзээ ч гарч болзошгүй юм. Ихэнхдээ ахимаг настай эрэгтэйчүүдэд илүү тохиолддог. Өвчний шалтгаан олон байдаг боловч зангилаа нь ургамлын мэдрэлийн чадавхи алдагдсанаас болж байгаа юм. Бас тархины цусны хангамж багасч, их тархины цус түр дутагдсанаас болоод ухаан алдаж болно. Үүнээс гадна шээх үед тэнэмэл мэдрэл хүчтэй сэдэлт олж ухаан алдуулж ч болзошгүй. Иймээс хүн шээсээ хүрвэл шээж, шээсээ удаан хугацаагаар барьж тэвчихгүй бол бие махбодид тань тустай юм.


URL:

Сэтгэгдэл бичих