Сургууль, станцын барилгын газар чөлөөлөхөд 570 сая төгрөгийн нөхөх олговор олгоно

asassaНийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах дунд сургуулийн барилгын трасст орсон 1 иргэн, Баянзүрх дүүргийн  8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Амгалан дулааны станцын хос шугам, үерийн ус, бохирын ус зайлуулах шугамын трасс орсон 1 иргэний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг баталж, трасст өртсөн  2 иргэнд 570 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо.

Уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, тухайн иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан  хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн  харилцааны  газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих