Нобелийн шагналтнууд шинэ хүйтэн дайнаас болгоомжилж байна

12-16-6_700x700

Н.МӨНХЖИН

Нобелийн энх тайвны шагналтнууд шинэ, илүү аюултай хүйтэн дайнаас болгоомжилж байна. Ром хотод болсон уулзалтын үр дүнд гаргасан мэдэгдэлд ийнхүү онцолжээ. “Зарим хүчирхэг гүрнүүдийн хатуу, зөрүүд санаа бодлын улмаас ийм аюул заналхийлэл үүсч байна. Тэд цэргийн хүч хэрэглэх замаар зорилгодоо хүрч болно хэмээн үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Украин дахь хямрал Европын, Сири, Ирак, Израиль, Палестин, Афганистан, Өмнөд Судан дахь дайн , мөргөлдөөн дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байгааг Нобелийн шагналтнууд тэмдэглэж байна. Мөн шашны нэрийн дор хэт даврах үзэл цэцэглэж байгааг оролцогчид хэллээ. Ром дахь уулзалтад Далай лам, Михаил Горбачев, Ираны хүний эрхийг хамгаалагч Ширин Эбади, Либерийн энх тайвны зүтгэлтэн Лейма Гбови нар оролцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих