Сүлд мод нурж уналаа

58617

Өчигдөр орой “MaxMall” их дэлгүүрийн гадна зассан сүлд мод авто зогсоол дээр зогсож байсан Порше маркийн автомашин дээр унаж хувийн өмчид хохирол учруулсан хэрэг гарчээ. Тус дэлгүүрийн өмнө зассан сүлд модыг хазайчихсан байхад нь иргэд зургийг нь авч сануулга болгон цахим хуудасаар сэрэмжлүүлж байсан юм.

Тэгвэл үнэхээр л дэлгүүрийн өмнөх сүлд мод унаж азаар хүн бэртээгүй гэнэ. Тиймээс иргэд болон албан байгууллага аль аль нь сэрэмжтэй байхгүй бол өндөр том сүлд моднууд унаад ирэх энэ мэт аюул байгааг бодолцон үзэж хамгаалалт хийнэ биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих