Аваргуудын лигийн сугалаа явагдсаны дараа хэн юу, ярив

5f76cc5678f4bcbbigАваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтуудын сугалаа өчигдөр явагдсан юм. Хамгийн онцгой тулаан нь ПСЖ болон Челси, Ман сити болон Барса клубийн хооронд явагдахаар болсон билээ.

Барселонагийн экс ахлагч Пуйол: Ман сити, Барсагийн тоглолт бол хамгийн сонгодог нь байх болно. Би хуучин багийнхандаа итгэж байна.

Лионел Месси: Аваргуудын дараагийн шатанд тоглохыг тэсэн ядан хүлээж байна. Найз Серхио Агуэротой нүүр тулах сайхан байх бөгөөд би түүнийг “Fifa” тоглоомоор үргэлж хождог. Гэхдээ талбай дээр юу болохыг харъя.

Манчестер ситигийн дасгалжуулагч Мануэл Пеллегрини: Барса бол дэлхийн хэмжээний баг. Тэгэхээр бид бүрэлдэхүүнээ улам сайжруулж, гэмтэл бэртлийн асуудлаа зохицуулах шаардлагатай байна.

ПСЖ клубийн эзэн Аль Хэлайфи: Челситэй хийх тоглолт нь манай дасгалжуулагч, тоглогчдыг дэлхийн хамгийн шилдэг гэдгийг харуулна гэдэгт итгэлтэй байна.

Челсигийн хаалгач Петр Чех: Дэвид Луиз Стэмфорд Бриж цэнгэлдэхэд эргэн ирэх нь. Би сугалааны өмнө энэ талаар таамаглаж байлаа.

ШӨВГИЙН 16 БАГИЙН СУГАЛАА, ТОГЛОХ ХУВААРЬ:

Т.Мунаа

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.