…юун баяр…

527-1418705988Unbenannt-21.

- Баяр хүргэё… Баярын мэнд хүргэё…

- Юун баяр – Юун Ардчилсан хувьсгал – Юун МоАХ…

Оршуулгын өдөр, гашуудлын өдөр

Орчлонд үүрд МоАХ-г чинь эх орныг чинь үүрд оршуулж байхад Юун баяр – Юун ардчилсан хувьсгал – Юун МоАХ…

Дарангуйллаас долоон дор дарангуйлал тогтчихоод байхад

Дарангуйлагч МАХН намаас чинь илүү

Дарангуйлагч нар гарч ирчихээд байхад

Дарга ангиас илүү эрхтэн дархтан дарга анги тогтчихоод байхад

Доромжилж та нарыг гудамжинд гаргаж гаргуунд хаячихаад байхад

Юун баяр… Хувь заяагаар чинь доромжилж,

Хувьсгалт улсыг чинь улан дороо гишгэж

Хуйвилдаанаа хувьсгал хэмээн зарлаж

Хуурамч дүр эсгэж худалдаж арилжиж бүгдийг наймаалж

Мөдхөн та нар үхэж далд орох гэж байж

Монгол улс чинь үүрд устах гэж байхад

Юун баяр, юун гоёл…

Хэт зүдэрсэн ард түмэн, хэт баяжсан дарга анги Хэзээ ч бие биенээ танихгүй болж, хэзээ ч бие биенээ ойлгохооргүй болжээ

2.

Ер нь цаашдаа юун шинэ жил,

Юун цагаан сар, юун наадам, юун төгсөлт

Юун овоо тахилга, юун сургуулийн нийллэг

Юун баяр, юу болоод бид баясах болж байна

Мөхөж байна гэж баярлах уу ?

Үхэж байна гэж бид баярлах уу?

Үгүйрч байна гэж баярлах уу?

Үзэсгэлэнт сайхан газар усаа үүрд орхиж байна гэж бид баярлах уу?

Үр хүүхэд минь элийрч балаарч байна гэж баярлах уу?

Ямар ч мөнгөгүй гэсэн мөртлөө

Яасан их илүүдээ гарсан мөнгө вэ?

Хэрэггүй юманд хэмжээ хязгааргүй зарна

Социализмыг нурааж байна гэдэг нэрийн дор

Сайхан эх орноо бид нураасан

Комминузмын дарангуйллыг булшилж байна гэдэг нэрийн дор

Хайрт эх орноо бид харийнханд худалдсан

Ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэг Алуурчид уу ?

Албан тушаал- алдар хүнд алдар нэрийн боолууд уу?

Адгийн явдлаараа алдарт гарсан

Аав ээжүүд минь гэж алдарт Лермонтов

Аялгуулан дуулж байсан биш үү

Албан тушаалын боол, амьгүй албат

Амьгүй үхдлүүд гэж

Алдарт Гоголь аяа бас хэлж байсан бус уу?

3.

Бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ярьж байна

Бүхэл бүтэн 25 жил бүтцййн өөрчлөлт хийж ирлээ

Бүхэл бүтэн 25 жил бүтцийн өөрчлөлт нэрийн дор

Бүхэл бүтэн эх орныг минь бүрэлгэн сүйтгэлээ

Бүтцийн өөрчлөлт гэдэг бол барууны заль мэх, луйвар дээрэм,

Бүрэлгэн сүйтгэлт, бусинуулан үймүүлэх ажил

Өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэсэн

Өнөөх улигт үгээ давтаж байна

Өөрчлөлт шинэчлэлт гэдэг аанаад өрнөдийн заль мэх, луйвар дээрэм

Үнэндээ ажиллах чадамжгүй болгож

Эх орны минь гинжин холбоог тасалдуулж байна

Цомхотгол гэж сайхан үг биш ээ

Сайхан эх орноор минь тоглох харийхны нэг далим

Бид эх оронгүй болж байна

Бид орон гэргүй болж байна

Үр хүүхдийнхээ талхны мөнгийг архинд өгч буй

Эцгийн нэгэн адил үргүй зардал гаргагч эхчүүд эмэгтэйчүүдийн нэгэн адил

Үнэт газар нутаг баялгаа харийнханд өгч өөрийгөө хоосолж

байгаатай адил… Юун баяр – Юун Ардчилсан хувьсгал – Юун МоАХ…

Юутай ч болсон бүгдээрээ МоАХ-ыг үүрд оршуулсныг ухаарлаа.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих