Шинэ салбарын шанг таталцсан 5 жил

SONY DSC

Монголчууд та бүхэндээ, интернет хэрэглэгчид, вэбсайтын уншигчдадаа ирж буй шинэ жилийн халуун мэндийг Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд, түүний Удирдах Зөвлөлийн гишүүдийн өмнөөс хүргэн мэндчилье.
Өнгөрч буй 2014 он Монголын Сайтын Холбооны хувьд салбарын бодлого, шинэчлэлд анхаарч нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дотроо хамтдаа хөгжих, эрх ашгаа нэгдэж хамгаалах тал дээр бие биеэ дэмжиж ойлголцсон дэвшилтэт он болж өнгөрлөө. Бид харьцангуй шинэ салбарын шанг таталцаж яваа учраас хийх зүйл өмнө минь зурайж байна. Шийдэх асуудлууд ч их бий. Энэ бүхнийг Монголын Сайтын Холбооны 100 хол давсан гишүүн сайтууд хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгууллагуудтай хамтран шийдэж ажиллахыг хичээж байна. Монгол улсад интернет, түүний дотор вэбсайтууд хүчирхэгжин, хөгжлийн түүчээ болж бусад салбараа дагуулахад бидний оруулах хувь нэмэр, хичээл зүтгэл их билээ.

DSC_3471

10665068_554080538052985_1389818837953971373_n

Манай холбооны гишүүн Caak.mn вэбсайт дэлхийн хэмжээний сайтуудыг чансаагаараа тэргүүлж, Монголын вэбсайтуудыг магнайлах болсон гайхам амжилт үзүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус сайтыг эрхлэн гаргадаг мэргэшсэн программист, инженер залуусаараа бид бахархаж байна. Мөн 2014 он олон сайхан зүйлийн хажуугаар саар өдрүүдийг, сайнгүй шийдвэрүүдийг дагуулсан он байсан. ХХЗХ-ноос ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр бичсэн нийтлэлийнх нь агуулгаас шалтгаалан Amjilt.com сайтыг хаасан нь Монгол улсын хуульд ноцтойгоор халдсан үзэгдэл болсон юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон байдаг. Гэтэл мэдээллийн хэрэгслийг бичсэн нийтлэлийнх нь төлөө хаасан явдал нь Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө ус, агаар мэт хэрэгтэй байгааг харуулав. Монголын Сайтын Холбоо энэ үйлдлийг эрс эсэргүүцэж гишүүн вэбсайтаа хамгаалан тууштай зогсч, дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж байна. Бид ямар ч үед ТББ-ынхаа үүрэг, зорилтод үнэнч байж гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийн төлөө үүн шигээ бат зогсох болно.

1557373_1503588883200276_1103757261_o
2015 он болон цааш цаашдын бүх он жилүүд технологио дагаад, хөгжлөө дагаад бидний зүг өгөөмөр гараа сунган айсуй. Мэдээлэл мөнгөнөөс үнэтэй болсон энэ цаг үед бид Монгол улсдаа хөгжлийг түүчээлэх их мэдээллийн урсгалыг жолоодох чухал хариуцлагатай хэрнээ нэр хүндтэй ажлыг эрхэлж байна.
Ирж буй 2015 он Монголын Сайтын Холбооны хувьд онцлог жил болно. Монголын Сайтуудын Нэгдсэн 2 дугаар Чуулган чуулж, бид ТББ-ынхаа бүтэц бүрэлдэхүүнийг чанаржуулж, 2017 он хүртэлх зорилго, зорилтуудаа тодорхойлон ажиллаж эхлэх бас нэгэн шинэ гарааны жил байх юм. Иймд бүх гишүүн сайтуудаа чуулгандаа амжилттай оролцохыг хүсэхийн зэрэгцээ дор бүрдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, оюуны өмчийг хүндлэн, хуулиа сахиж, хэрэглэгчдээ дээдлэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг уриалж байна. Тэгсэн цагт салбараараа нэр хүндтэй, хүч нөлөөтэй байх болно гэдгийг бид мэдэж байгаа билээ.

1476435_221509084696277_737483672_n
Та бүхэнд Монголын Сайтын Холбооны 5 жилийн ойг тохиолдуулан амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан

unen site1

DSC_3503

IMG_0088

SONY DSC

1501192_10202915585268974_924656620_o

IMG_0149

Untitled-13

DSC_4717

_MG_4730

IMG_0490

DSC_3536

_MG_3979

DSC00477

a8f2f39ffa0d2de2original

1385408_400421593418881_196736594_n

IMG_0143

IMG_1014

mosah

DSC_2330

110

IMG_0136

tuuh 2014 ehlel

IMG_0219

hevleliin-baga-hural-4

601406_163427077190082_419197413_n

10446479_766925796663426_8313553120458776527_n

DSC_1055

d064df62265e3433original

1404805568_imgl7319800x6001_zps5d603ac4

 

1404805622_imgl7308800x6001_zps6187571f

IV forum

amjilt011-640x426

995228_1443263829234141_1645189989_n

tuuh 2013-3   10455441_1432768906999739_3363727688488818037_n 10575892_569805126483562_1962436971_o

10846972_1731259157099913_1749752591_n 10819350_569802553150486_1391558537_o

DSC_3503IMG_0309

197651_222021661311686_1274536741_nIMG_6584-1 IMGS9986800x600_zpsbd3a6e1b

IMGM53644160501582013-10-14-18-51[www.urlag.mn]

DSC_7955

10614149_816896028349939_8884042017319835719_n

DSC_3665

110

IMG_5305

naadam6395149902013-10-29-11-53[www.urlag.mn]

102


URL:

Сэтгэгдэл бичих