Үзэгчдийг байлдан дагуулж буй Марко Поло киноны жүжигчдийн танилцуулга

db3b84116f0ad5cboriginalАзийн соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн Европын нэрт аялагч Марко Пологийн тухай 10 ангит цуврал киног “The Weinstein” хэмээх Америкийн кино компани бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. 90 сая долларын өртгөөр бүтэж буй уг киноны зураг авалтыг Итали, Казакстан, Малайзад хийжээ. “Монгол эмэгтэйчүүд бүгд морин дэлэн дээр төрдөг” гэж Марко Поло тэмдэглэсэн байдаг.
Тиймээс энэхүү кинонд Монголын Хубилай хаан, түүний дайчин хөвгүүдийг баатруудын дүрээр харуулдаг юм. Тэр утгаараа Монголчуудын түүх соёлыг дэлхийд сурталчлах гэнэ. Ингээд киноны уран бүтээлчдийн танилцуулгын хүргэж байна.

richelmy-(2rid)-793239

Marco-Polo-poster
1.    Лоренцо Ричельмий
Марко Поло

24 настай Италийн жүжигчин Лоренцо Ричельмий Марко Поло киноны гол дүрийг бүтээжээ. Найман настайгаасаа кинонд тоглосон тэрээр цуврал бүтээлүүдээрээ олны танил болсон юм. 2011 онд “Shooting empty” хэмээх богино хэмжээний киногоороо Италийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Тэрбээр англи хэл мэдэхгүй учраас “Марко Поло” кинонд гол дүр бүтээхэд багагүй бэрхшээл гарсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Benedict_Wong-1
Marco-Polo-Character-Poster-Benedict-Wong
2.    Бенедикт Вонг
Хубилай хаан

Хонконг гаралтай Британийн жүжигчин Бенедикт Вонг Марко Поло кинонд Монголын Хубилай хааны дүрийг бүтээжээ. 43 настай жүжигчин 2013 онд “The Arrest of Ai WeiWei” киноны гол дүрийг бүтээж, тун удалгүй Алмейда театрын “Chimerica” хэмээх шинэ бүтээлд тогложээ.

Marco-Polo-03-Joan-Chen
joan-chen-olivia-cheng-netflix-marco-polo

 

3.    Жоан Чен

 

Хятад гаралтай Америкийн жүжигчин Жон Чен нь 1979 онд Little Flower киногоороо олон улсын анхаарлын төвд орж, 1987 онд Оскарын шагналт “Сүүлчийн эзэн хаан” кинонд дүрээ мөнхөлжээ. Мөн Twin Peaks, Red Rose, White Rose, Saving Face киногоор нь үзэгчид түүнийг сайн мэднэ. Жоэ Чен Шанхайн болон Азийн кино наадмуудаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Тэрбээр Марк Полод хааны хатан Чабигийн дүрд тогложээ.

Yune_
Rick+Yune+Marco+Polo+New+York+Series+Premiere+tnqu8NcLMYel

 

4.    Рик Юн
Хааны үеэл Кайду

 

Америкийн жүжигчин, продюсер, тулааны урлагийн мастер Рик Юн Солонгос гаралтай нэгэн юм. Рик Юн анх 1999 онд Япон-Америкийн дайны баатар Каузо Мияамотогийн дүрд тоглож байлаа. Мөн “Галзуу хурд” кинонд Пол Уолкертой хамтран тоглож байсан. 2002 онд People сэтгүүл түүнийг хамгийн секси эрчүүдийн нэгээр нэрлэжээ.

 

Zhu+Zhu+Cloud+Atlas+Premiere+PKmaflD3fORl
kokachin_keyart_us
marco_polo_still_a_l
5.    Жу Жу
Баяутын цэнхэр гүнж Кокачин

 

Хятадын дуучин, жүжигчин, хөтлөгч Жу Жу Shanghai Calling, Secret Sharer, Cloud Atlas кинонд тоглож алдаршчээ. Тэрбээр Марко Пологийн хайрыг татсан нууцлаг гүнжийн дүрд тоглосон байна. Алс хол нутагт бэр болох гүнж Марко Полод дурласнаар үйл явдал ээдрээтэй болно.

amr-waked
marcopolo
6.    Амр Вакед
Хааны шадар туслах Юсуф

 

Египетийн кино од Амр Вакед нь Ойрхи Дорнодын нүүр царай болсон жүжигчин юм. 2005 онд Холливудын “Syriana” кинонд тоглож олон улсын танил болсон Амр Вакед нь Египет, Дубайн кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Тэрбээр Марко Поло цувралд Хубилай хааны улс төрийн зөвлөхийн дүрд тоглосноороо бахархаж байна хэмээн ярьжээ.

tom-wu-new-york-premiere-of-marco-polo_4489420Marco-Polo-Character-Poster-Tom-Wu
7. Том Ву
Баян зуун нүдэт

Хятад гаралтай Британийн жүжигчин Том Ву Revolver, Shanghai Knights, Batman Begins кинонуудад тулааны урлагийн чадвараа гайхуулсан юм. Түүнийг карате, вин чун, хун гагийн нэрт мастер гэж хэлж болно. 1988 онд Том Ву Хятадын тулааны урлагийн тэмцээнд оролцож, хоёр хүрэл, нэг алтан медаль авчээ. Тэр 1995 онд Британийн “Yellow Earth” театрыг үүсгэн байгуулагчдын нэг юм.

10846261_10205199101556384_3453747857062306049_n

marco-095750-1268067433
8. Б.Амарсайхан
Аригбөх

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болсон “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд эхнэрийн хамт оролцсон юм. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн. Тэрээр Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм.

olivia-cheng-new-york-premiere-of-marco-polo_4489410
30-NETFLIXSUB-articleLarge
olivia-cheng-37187

 

9. Оливиа Чен
Хятадын эзэн хааны хүүгийн эхнэр Мей Лин

Хятад гаралтай Канадын жүжигчин Оливиа нь Азийн соёлыг түгээн дэлгэрүүлж буй хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр “Arrow” хэмээх цуврал киноны Линда Паркын дүрд тоглож байв.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих