Бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

Бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлж байна. Энэ даваанд,

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, Булган аймгийн Сайхан сумын харъяат сумын заан Пүрэвдоржтой,

Увс аймгийн Наранбулаг сумын харъяат МУ-ын ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжинням Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат сумын заан Б.Сугаржаргалтай,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан Д.Ганхуяг, Сүлд спорт хорооны бөх Увс аймгийн Ховд сумын харъяат, аймгийн начин Батсуурьтай,

Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Б.Ганбат, Увс аймгийн харъяат аймгийн харцага Гантулгатай,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын арслан Х.Мөнхбаатар, Ховд аймгийн Мянгат сумын харъяат аймгийн харцага Батсайхантай,

Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын харъяат улсын арслан Д.Азжаргал, Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат бөх Ган-Идэртэй,

Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Алдар спорт хорооны бөх, улсын гарьд И.Доржсамбуу, Архангай аймгийн тариат сумын харъяат аймгийн заан Баянмөнхтэй,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат “Хvч” спорт хорооны бөх улсын гарьд Н.Ганбаатар, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат аймгийн заан Бямбадоржтой,

Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат “Илч” спорт хорооны бөх улсын заан М.Баяржавхлан, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат аймгийн заан Мөнхбаттай,

Архангай аймгийн Булган сумын уугуул, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын бөх улсын заан Д.Рагчаа, Архангай аймгийн Өндөр-улаан сумын харъяат аймгийн заан Мишигдоржтой,

Ховд аймгийн Мөст сумын харъяат, Хүч спорт хорооны бөх, улсын заан Ц.Мягмасүрэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат аймгийн заан Баярхүүтэй,

Увс аймгийн Тэс сумын харъяат, Алдартан бөхийн дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн заан Хашбаттай,

Өвөрхангай аймгийн харъяат улсын заан Сайнбаяр Увс аймгийн Тэс сумын харъяат бөх аймгийн заан Бадарчтай,

Хилчин спорт хорооны бөх улсын заан Өсөхбаяр улсын заан Батзоригтой,

Гурвын даваанд дархан аварга Х.Баянмөнх, Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат МУГТ, улсын гарьд П.Сүхбат, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, МУГТ, улсын заан Ц.Баярсайхан нар тахимаа өгчээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.