Халамжийн мөнгөө авч чадаагүй иргэдэд ирэх оны нэгдүгээр сард олгоно

527-13309964891696-300x216Он дуусаж байхад иргэд халамжийн мөнгөө аваагүй байгаа юм. Учир нь банкуудын санхүүжилт дууссан гэх шалтгаанаар иргэдэд халамжийн мөнгийн тарааж чадахгүй байгаа билээ. Уг нь энэ онд Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар төсөвлөсөн ажээ. Гэтэл энэ дунд хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж, төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд энэ оны төсөв хүрэлцэхгүй байгаа учир ирэх оны төсөвт тусгаж олгохоор болжээ. Иймээс халамжийн мөнгөө авч чадаагүй иргэдэд ирэх оны нэг дүгээр сард олгох юм байна.

230e9fef0d648f52big

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих