Иргэдэд, экологид заналхийлж буй уул уурхайн зөвшөөрлийг цуцлуулна

653996Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой байгалийн өвөрмөц тогтоцтой газар, соёлын дурсгалууд уул уурхайн үйл ажиллагаанд хэлмэгдэж байна. Аялал жуулчлалаа байг гэхэд нутгийн уугуул иргэн дассан сурсан газраа эрх чөлөөтэй амьдрах эрх зөрчигдөж буй юм. Тусгай зөвшөөрөл, газрын лицензээр алхаа гишгэдлийг нь хязгаарлачихдаг юм гэхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь ноцтой зөрчигдөж буйг юугаар ч хаацайлж боломгүй. Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэдээс ирүүлсэн саналын дагуу Өргөдлийн байнгын хороо хүн, байгалийн эрүүл орчинд заналхийлж буй уул уурхай, бизнесийн үйл ажиллагааг шүүн хэлэлцэв. Уг хэлэлцүүлгийн төгсгөлд Засгийн газарт байнгын хорооны тогтоолоор үүрэг өгөх учиртай байлаа.

Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуй, Хутаг уул, Чандмань хар уул, Баянхонгор аймгийн Хүслэнтэйн аман голын бүс нутагт дээр өгүүлсэн дүр зураг бий болоод буй гэнэ. Агуйг нурахад хүргэж, доторх эрдэнийг нь хоосолсон, нутгийн иргэдийн шүтээн уулын оройг нь үлдээгээд тал талаас хашаалан ухчихсан гэх зэрэг хэцүүхэн нөхцөл байдал үүсчээ. Цаашлаад тэсэлгээ дэлбэрэлт байнга хийж, хавь ойрыг халхалсан их шороон овоолго, тоосон манан үүсдэг тухай гомдоллон өгүүлэх иргэдийн үгийг хуралдаанд видео бичлэгээр үзүүлэв. Нийт 800 орчим иргэний гарын үсэг цуглаж, гомдол өргөдөлтэй санал нэгдсэнээ илэрхийлсэн тул Өргөдлийн байнгын хороо уг асуудалд онцгойлон анхаарч буй. Өнгөрсөн сарын сүүлчээр эхний удаа хэлэлцүүлэгзохион байгуулсан бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна.
Хуучнаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэдээлснээр 2014 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор 19870.4 га газар эвдрэлд оржээ. 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг гэж тооцсон байдаг аж. Цаашид хамгаалах шаардлагатай чухал газар нутгийн экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлтөд хэрхэн анхаарах тухай одоогийн Байталь орчин, аялал жуулчлалын яамнаас хэд хэдэн санал боловсруулсан. Үүнд, уул уурхайгаас ангид орших олон газар бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэглцүүлэх шаардлагатай гэсэн санал багтлаа.
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө учруулж, байгалийн өвөрмөц тогтцыг сүйдлэх эрсдэл учруулсан уул уурхайн компаниудад олгосон тусгай зөвшөөрлийн мөрөөр ажиллах зайлшгүй шаардлага ургаж буй. Тэр ч утгаараа Засгийн газар тэр ажпыг гүйцэтгээрэй хэмээн Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж байгаа юм. Нийт 19 зүйл заалттай тогтоолоор УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтааж үйл ажиллагааг зогсоох тухай заасан. Түүнчлэн Цагаан дэлийн агуйг улсын хамгаалалтад авах үүрэг өгнө. Гэвч УИХ-ын гишүүд уг тогтоолдоо Засгийн газрын хийх ажлыг маш тодорхой, цаг хугацаатай нь зааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэзээ, яаж хийх нь тодорхойгүй хэт ерөнхий юм болоод орхигдчихно хэмээн сануулж байлаа. Тэр бүү хэл өнөөдөр тогтоол гарснаас эхлээд компаниудын ажлыг зогсоох хэрэгтэй гэх гишүүн ч байсан юм. Юутай ч, ажлын хэсгийг удирдсан, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан хүний хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ тогтоолын араас уйгагүй хөөцөлдөж, үр дүнд хүртэл нь ажиллана гэдгээ илэрхийлж байв.
Цагаан дэлийн агуй
Дорноговь аймгийн Айраг сум. Жонш олборлох үйл ажиллагаанд сүйдэж буй Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байж. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжунмэн” ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарна. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдаж, 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч энэ нь ердөө агуйн амсар хэсэг. Агуй нь газрын гүнд баруун тийш сунаж тогтсон нь “Эн Ти Ти Си” ХХК-ийн жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. “Эжунмэн” ХХК улсад нэг удаа 11 сая төгрөгийн татвар төлсөн, нийгмийн даатгал огт төлдөггүй аж. Агуйг иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлохоор тэсэлгээ хийж нураасан гэх ч өршөөлийн хуульд хамрагдаад суллагджээ. Одоогоор агуйн орчимд таван компани жонш олборлож байна.
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авахыг хүссэн.
Хутаг уул
Дорноговь аймгийн Хөвсгөл сум. Ховор ан амьтантай тахилгат уул. БНХАУ-ын 100 хувиин хөрөнгө оруулалттай “Галакси майнинг Монголия” ХХК-ийн зэсийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байсныг 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр өөрчилж уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн ендөр цэг. Эзэн Чингис хааны их цагаан сүлднээс үлдсэн хоёр дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахилгатай байсан. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингис хааны түүхтэй холбогдсон олон газар орон бий. Говийн нэг, тавдугаар ноён хутагтын төрсөн, нутагласан, тахин шүтсэн дагшин газар. Хутаг уулын ойр орчимд эрт дээр үеийн нялцгай шавар хатан чулуужсан хавтгай чулуун дээр том жижиг адууны мөр, нохой, хүний мөр, булш, бунхан, сүг зураг зэрэг түүх соёлын ховор үзмэрүүд олддог. Хутагууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг зуу гаруй төрлийн ургамал ургадаг. Мөн аргаль хонь, хулан, хар сүүлт зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн туурайт болон махан идэшт амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн нутагладаг. Гэвч ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь компанийн ашиглалтын талбайд хашигдсан.
Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч буй.
Чандмань хар уул
Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Засаг Чандмань Майнз” ХХК-ийн төмрийн хүдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байрласан. Чандмань хар уул нь урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэй тул хар өнгөтэй харагддаг гурван км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрддэг. Бэсрэг толгодын ноён оргилыг “Чандмань хар” гэх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг “Тахилгат хайрхан” юм. “Ноён оргил”-оос хойш цувран тогтсон гурван толгод оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэж. Археологийн хүрээлэнгээс малтлага хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булш авран хамгаалах малтлага хийхэд эдгээр нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоожээ. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхи^мийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах сеюторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хам-гаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.
Хүслэнтэйн аман гол
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдсан. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байгаа. Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг газар. Ган, зудтай үед малчид олноороо нөмөрлөн бууж, бэлчээр усны гол түшиц болгодог. Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй аж.
С.Сэргэлэн /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/

URL:

Нэр: vnen Огноо: 26 December 2014

UUl uurkhaid ene ikh khudal khorig khyazgaarlaltas chini bolj gadnii khurungu oruulagchid zugtaj ediin zasag khyamraad baikhad khudlaa ekh oronch tsarailj populizm khiikhee boliochee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.