З.Энхболд даргын “шоу” дуусаж, татварынхан “сугарч” үлдэв

uls_5493c3b550459_1Татварын хэлтсийн дарга нар урамшуулал нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний урамшуулал авч байгаа нь саяхан илэрхийсэн билээ. Нэлээд олон тэрбумаар тоологдох энэхүү урамшууллын асуудлыг АТГ-аас хийсэн шалгалтаар илэрсэн бөгөөд хэлтсийн дарга нар нь Засаг даргатайгаа хуйвалдан жирийн ажилчид, байцаагчдаа мэдэгдэхгүйгээр жилдээ 200 сая хүртэлх төгрөгийн урамшуулал авч байсныг илрүүлсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-аас татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө урамшуулж байсан хэлтсийн дарга нараас урамшууллын мөнгийг нь буцаан авах тогтоол гаргаж, Сангийн яаманд чиглэл өгсөн ч энэхүү урамшууллыг олгох ёстой гэсэн Сангийн яамны журам гарсан байдаг учраас буцаан төлүүлэх журмыг хэрэгжих боломжгүй юм байна.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын эхлүүлсэн “шоу” өндөрлөж , татварынхан завшиж, харин татвар төлөгчид хохирч үлдэх нь тодорхой болж байгаа бололтой.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих