Татварын дарга нарын 4 тэрбумын хэрэг замхрах уу?

28d8692b642ddbccoriginalДур мэдэн өөрсдөндөө урамшуулал хэлбэрээр 4 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон Татварын ерөнхий газрын дарга нарын тансаглал цаашид хэрхэн шийдэгдэх вэ гэдэг асуудал ацан шалаанд ороод гацаж эхэлжээ.

УИХ-ын дарга энэ асуудлыг эргэн төлүүлэх аргаар шийднэ гэж ам гарсан байдаг. Гэтэл Урамшуулал гэсэн нэрийн дор энэ их хэмжээний мөнгө татвар хураагч нарын халаасанд орсныг Сангийн сайдын баталсан журмаар бол шийдэхэд бэрх асуудал гэнэ. Сангийн сайдын баталсан бол буцаан төлүүлэх боломжгүй гэнэ. Түүнчлэн уг журманд мөнгөн урамшууллын босго тогтоож өгөөгүй аж.

Харин татварын хуулинд урамшуулал нь нэг сарын цалингаас хэтрэхгүй байх гэсэн заалт бий. Гэсэн ч Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн  дарга Б.Бат-Отгоны ярьж буйгаар энэ асуудлыг авч хэлэлцэхэд Сангийн сайдын гаргасан урамшууллын журам хамгийн их саад болж буй аж. Тиймээс энэ асуудлыг авч хэлэцэхийг Сангийн яамнаас хүсээд байгаа юм байна. Мөн Төсвийн бодлогын байнгын хороонд ажлын хэсэг байгуулж уг хуулинд өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа гэнэ.   

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн  дарга Б.Бат-Отгон уг асуудлаар news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Татварынхны өөрсдөндөө олгосон урамшуулал хэн хэнд хүрсэн, шийдвэрлүүхэд ямар хүндрэл учирч байгаа талаар ийн ярьжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулал авсан нь тогтоогдсон. Зөвхөн татварын хэлтсийн дарга нар Засаг даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулж, төлөвлөөд тэрнээсээ давсан орлогоос урамшуулал авдаг байсан юм билээ. Хамгийн гол нь дарга нар нь урамшуулал авч байгаа нь ил тод бус, хамт олны хурлаар хэлэлцүүлэхгүйгээр буюу далд хэлбэрт нэг хэлстийн дарга л гэхэд жилдээ 200 гаруй сая төгрөгийн урамшуулал авч байсан.

Жирийн албан хаагчид буюу татварын байцаагчид нь энэ талаар огт мэддэггүй байсан гэсэн үг. Энэ бол давуу байдал олгосон магадгүй үүний цаана тухайн татварын хэлстийн дарга болох сонирхол өдөөсөн, Энэ нь албан тиушаалын наймаа ч хийж болохоор ноцтой асуудал юм. Урамшуулал олгох тухай Сангийн сайдын баталсан  журам байгаа болохоор мөнгийг буцаан төлүүлэх боломжгүй. Гэхдээ төвсийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Сангийн сайдын гаргасан  журам нь учир дутагдалтай журам байсан. Өөрөөр хэлбэл урамшууллын босго, хувь хэмжээг хуулийн дагуу нарийвчлан тогтоох байсан юм. Татварын тухай хуулинд урамшуулал нь нэг сарын цалингаас хэтрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм.


URL:

Нэр: So chin Огноо: 20 December 2014

bitgii dabar tegbel tatbar tolohgui Ted naraasaa burduul

Сэтгэгдэл бичих