Топ модель Д.Болормаагийн дүү Сүүгий үрж дуусдаггүй 30 мянган ам.долларын цалингаа үрэхээр монголд ирэв үү

sugi2_93ea100aЗагварын ертөнцийн “акул” гэгддэг топ модель Д.Болормаа нэгэн үе өөрөөсөө арав гаруй насаар дүү загвар өмсөгч Ж.Баярсайхантай хамт амьдарч байсан удаатай. Чех, Монголын эрлийз залуу эгчмэд амрагийнхаа хайр халамжинд умбан хэсэгтээ л хэвлэлийн баатар болж явсан бөгөөд тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Царайлаг, залуухан Ж.Баярсайхан топ модель Д.Болормааг хаяад Сингапурыг зорьсон гэдэг. Харин дөч шүргэсэн насандаа ганц хүүгээсээ хэдхэн насаар ах залуутай үерхэж үзээд салсан Д.Болормаа энэ бүхний бурууг хэвлэлийнхэн рүү чихсэн нь бий.

Тэгвэл түүний дүү Д.Энхсүрэн өдгөө Сингапурын “Carrie Model’s” агентлагт ажилладаг бөгөөд загварын ертөнцөд Сүүгий нэрээрээ танил болсон. Сарын 30 мянган ам.долларын цалин авдаг гэж гайхуулсан модель бүсгүй мөн л өөрөөсөө арван насаар дүү залуутай үерхдэг байсан. Топ модель эгчийнхээ адилаар дүүмэд залууг амрагаараа сонгосон Сүүгий үүндээ их л сэтгэл хангалуун байж “Царайлаг, халамжтай, бас нэлээд романтик” гэж тодорхойлсон түүхтэй.

Гоо сайхан, бие галбиртаа ихээхэн анхаарал тавихын зэрэгцээ эдэлж хэрэглэж буй бүхнээ ч бусдаас дээгүүрт байлгахыг эрмэлзэж явдаг болохоо нуугаагүй тэрбээр “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд ч хамаагүй” хэмээн ярьдаг юм билээ. Үнэтэй брэндийн гоёл, тансаг хэрэглэл цуглуулах дуртай Сүүгий 30 мянган ам.долларын цалингаа үрж яддаг гэх бөгөөд эх орондоо ирээд загварын бүсгүйчүүд, урлагийн залуустай цагийг зугаатай өнгөрүүлж явна. Тэрбээр саяхан болсон “O Couture” загварын шоунд найзуудтайгаа хамт сонирхохоор ирсэн байна лээ.

photonews.mn


URL:

Нэр: MONGOLD IH IRJ GAIHUULJ BJ ALUULAH GEJ BGAN Огноо: 23 December 2014

MONGOLD IH IRJ GAIHUULJ BJ ALUULAH GEJ BGAN

Сэтгэгдэл бичих