М.Нара: Намайг зоригтойхон эргүүлж байгаа залууд би урхидуулчих гээд байдаг

Нара гэх нүдээрзэ инээмсэглэсэн, нэмэлт хачиргүй ил тод яриатай бүсгүйтэй уулзлаа. Японд хөгжмийн боловсрол эзэмшсэн түүнийг сайн мэдэхгүй нэгэн ньжаахан айлгүй, хэт задгай хувцасладаг гэж өөлөх нь бий. Харин Нарагийн хувьд хэн нэгэнд таалагдах гэж хоосон дүр эсгэхийг хүсдэггүй. Өөрийнхөөрөө байх дэндүү дуртай нэгэн. Монгол поп урсгалын “Монгол наадам” дууныхаа клипийг дөнгөж өлгийдөж авах үед дуучин Наратай уулзаж ярилцсанаа хүргэе.

- энэ өдрийн мэндийг хүргэе. Нара нэлээд завгүй байгаа бололтой?

-Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жил гээд өндөр ойн баярууд тохиож байна. Тиймээс Монгол поп стилийн шинэ дуу гаргаж, ард түмэндээ бэлэг барих гэж эртнээс бодож, хичээж, “Монгол надам” дуугаа ВХ-тэй хамтарч, N entertainment студиэр клипийг нь хийлгэлээ. Дууны маань аяыг Оки, харин үгийг ВХ бичсэн. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж бүтсэн сайхан бүтээл болсон.

Үзэгч, сонсогчдодоо чанартай сайхан уран бүтээлээр бэлэг барихын тулд маш их ажилтай, завгүй байлаа. Камертон хамтлагийн ахлагч Болд ах маань Монгол поп урсгалыг албан ёсоор зарлаж, хүмүүс ч хүлээж авахад бэлэн болчихсон байгаа учраас би энэ дуугаа хийсэн юм. Миний хувьд анхны Монгол поп дуу болохоор их сонирхолтой, онцгой санагдаж байна. Тиймээс цаашид аль болох олон дуу хийнэ.

Монгол поп бол нэрлэмжийн хувьд шинэ, хүмүүс ойлгоход хялбар болохоос бус агууламжийн хувьд цоо шинэ зүйл биш л дээ. Өмнө нь ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан этник дуу гардаг байсан нь хамрах хүрээний хувьд сонирхогчид ч хумигдмал байсан бол Монгол поп урсгалыг хүн бүр ойлгоход хялбар юм. Нэг ёсондоо дэлхий нийтэд монгол гэх мэдрэмж, үнэрийг үнэртүүлсэн, брэнд хөгжим болох юм даа.

Тиймээс би Монгол попыг маш их дэмжиж байна.

-Дуучин Нара нэг хэсэг мэргэжлээ сольж бараг кино жүжигчин болох шахаж, “Цахирмаа”, “Зөрлөг” зэрэг кинонд гол дүр бүтээсэн. Харин түүний дараа хэсэг хугацаанд нам жим болчихсон. Харин одоо уран бүтээлдээ эргэн орж байгаа бололтой?

-Нэг хэсэг би нэлээд назгайрч, амралт маань ихэссэн л дээ. Харин одоо уран бүтээлээ тууштай хийхийг зорьж, хичээж байна. Гэхдээ уран бүтээлээ хийж байна гээд cap тутам шинэ уран бүтээл хийж, клип гаргахад хүч хөдөлмөр, мөнгө, санхүү шаарддаг учраас бас чанга талдаа. Тиймээс жилдээ час хийсэн хэдэн уран бүтээл хийж клипжүүлсэн нь дээр юм байна гэдгийг ойлгож, энэ тухай бодож байна.

-Чи Японд урлагийн сургуульд боловсрол эзэмшсэн. Мөн гоо сайхны чиглэлээр сурч байгаа гэж сонссон юм байна. Сургуульдаа хэзээ явах вэ?

-Би Японд make-up artist чиглэлээр сурч байсан ч Цунами болоод эх орондоо ирчихсэн шүү дээ. Одоохондоо буцах бодол алга, Монголдоо уран бүтээлээ хийгээд, сайхан амьдрахыг хүсч байна. Бодвол Цунамигаас их айсан юм байлгүй. Гэхдээ цаашид юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.

-Зуны налгар өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бэ, зусландаа гарчихсан уу?

-Миний хувьд одоогоор ерөөсөө амарч чадаагүй л байна. Дулааны улирал эхлэнгүүт л энэ дууныхаа санааг гаргаж, зорьж хийсээр байгаад  яг наадмын   өмнө уран бүтээлээ үзэгчдийнхээ хүртээл болгож байна. Маш их эрч хүчтэй ажилласан. Ямар ч байсан бодож санаснаа гүйцээж, зорьсон зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Баяр наадмын дараа дахиад өөр ажил хийхээр төлөвлөчихсөн байгаа. Ер нь энэ зун амрахгүй байх аа. Өнгөрсөн зунжин л амарч, Нара зугаалж байна, амарч байна гээд л бичүүлсэн шүү дээ.

-Чиний дуунд “Уучлаарай залуу минь чи надаас болгоомжлоорой, Урхинд минь орсон бол гарна гэж бүү бодоорой” гэсэн мөртүүд байдаг. Ер нь Нарагийн урхинд орсон залуус гарч чаддаггүй байх аа гэсэн бодол төрж байлаа?

-Яг шууд утгаар нь над дээр төлөөлүүлж ойлгож болохгүй л дээ. /инээв. Сур./ Манай монголчууд угийн ихэмсэг, тансаг зан чанартай ард түмэн. Тэр дундаа Монгол бүсгүйчүүд маань их бардам шүү дээ. Тиймээс энэ зан чанараа битгий гээгээсэй гэж хүссэндээ би энэ дууг хийсэн юм. Ер нь өнөөгийн зарим нэг хүүхнүүд мөнгөтэй л бол материал голохоо больчихсон хандлага мэр сэр ажиглагдах л юм. Тиймээс монгол охидын үнэ цэнэ, бардам өнгө аясыг дуугаараа илтгэхийг хичээсэн. Түүнээс би өөрөө эр хүнийг тавьдаггүй хавх бол биш шүү.

-Эр хүн 13 мэхтэй гэж бардамнадаг ч бүсгүйчүүд маань тэднээс хавьгүй олон аргатай гэдэг. Харин Нара эрчүүдийг урхидахдаа ямар нарийн арга хэрэглэдэг вэ?

-Үнэндээ би хүссэн залуугаа урхидах биш, харин намайг зоригтойхон эргүүлээд байгаа залууд урхидуулчих гээд байдаг юм аа. Ер нь бодоод байхад энэ залууг л гэж тоочиглож байгаад урхидаж байсан тохиолдол надад лав байхгүй юм байна. Тиймээс сүүлийн үед тэр зангаа ер нь засч, сэтгэлдээ нийцсэн хүнээ өөрөө урхиддаг юм бил үү гэж бодоод байгаа. /сур.инээв/

-Чамайг хошин шогийн жүжигчин Батукатай үерхэж байгаа, салчихсан гэнэ ээ гээд л байсан. Харин өөрөөс чинь жинхэнэ үнэнийг сонсох гэсэн юм?

-Уул шугамандаа бол бид хоёр салаад нэлээд удаж байна. Ер нь хүн хэн нэгэнтэй үерхэж байгаагаа, түүнээс салснаа олон түмэнд заавал зарлах албагүй шүү дээ. Хэвлэлээр ганц бие болсноо зарлах нь ямар ч учиртай юм, эрчүүдээ би ганц бие болчихлоо ирээрэй гээд байгаа юм уу, надад их утгагүй санагддаг. Тиймээс би олон хэл ам, хэрүүл, хов живийг чимээгүйхэн өнгөрүүлсээр ирсэн.

Одоогоор надад эр нөхөр, найз залуутай болъё гэсэн бодол байхгүй. Харин уран бүтээлээ хийхийг маш их хүсч байна. Ер нь хүнд эрч хүчтэй ажиллаж хөдөлмөрлөх цаг хугацаа хэр их байдаг билээ. Тиймээс уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулах болно. Хүсч, мөрөөдөж, зорьж төлөвлөсөн зүйл ч их байна даа.

-Нараг хэн ч харсан сайхан бүсгүй. Харин нөгөөтэйгүүр хүмүүс өөрийг чинь хэт задгай, эротик дүр төрхтэй гэж шүүмжлэх нь бий. Чиний бодлоор ер нь бүсгүй хүн бүр эротик имижийг бүрдүүлэх ёстой юм болов уу?

-Намайг яагаад эротик гээд байдгийг би ерөөсөө ойлгодоггүй, гайхдаг. Намайг илүү эмэгтэйлэг хувцасладаг болохоор хүмүүс тэгж ойлгож, хүлээж авдаг юм болов уу. Намайг эротик энэ тэр гэж ярихад би дургүйцдэггүй. Эмэгтэй хүнд байгалиас нь ийм шинж төрхийг заяачихсан шүү дээ. Гэхдээ бүсгүй хүн бүр эротик стиль, өнгө төрх, шинж чанарыг илтгэсэн байх ётой гэж би хэлэхгүй. Тэр бол хувь хүний үзэл бодол, онцлог шинж чанартай хамааралтай биз.

Хэрэв тухайн эмэгтэй өөрийгөө илүү эмэгтэйлэг байдлаар илэрхийлмээр байгаа бол ил гаргаж, далдалмаар байгаа бол далдалж болно. Тэр бол тухайн хүний асуудал учраас би ёстой, ёсгүй гэж хэлэх нь илүүц хэрэг.

-Бүсгүй хүн бүрийн проблем нь жингээ барих асуудал байдаг. Харин чиний хувьд таргалж, турах нь ноцтой асуудал биш байдаг бололтой. Нара жин нэмчихээд яаж ийм хурдан турдаг юм бэ, тэр нууцаасаа хуваалцаач?

-Ер нь таргалах гэдэг чинь зарим үед таалагдсан хувцсаа өмсөж чадахгүй байх бэрхшээлтэй тулгардгаас бус эдгэшгүй хүнд өвчин биш шүү дээ. Тэгээд ч дэлхий нийтээр хэт туранхай байхын эсрэг уриалга гарч байна. Зарим хүмүүс турахын тулд янз бүрийн арга хэрэглэсний улмаас эдгэшгүй өвчин тусч, амь насаа ч алдаж байгаа тохиолдол гарч байна шүү дээ. Миний хувьд эрхэлж, залхуурч, их идэж, амралт ихдээд ирэхээр жин нэмэх гээд байдаг юм.

Тэгээд хэвийн жиндээ очих гэж их гүрийнэ. Ер нь амархан зүйл гэж хаана байх вэ. Зарим туранхай хүмүүс ч гэсэн таргалах гэж их зовдог, бараг л турахаас илүү таргалах нь хэцүү юм биш үү. Миний хувьд жин нэмээд ирэхээрээ хөдөлгөөнтэй байж, хоолондоо жаахан анхаарчихдаг юм.

-Нара өөрийнхөө юунд илүү их анхаарал тавьдаг вэ, зарим бүсгүйчүүд үсэндээ санаа тавьдаг байхад, нөгөө хэсэг нь шүдээ гамнадаг шүү дээ?

-Би чинь өөртөө хэт их анхаарал тавьж, чухалчилж анхаардаг сүйдтэй зүйл байдаггүй юм аа. Ер нь бүх л зүйлдээ адилхан ханддаг. Зарим үед бол өөрийгөө тэр чигт нь хаячихна. Тэгэхээрээ л таргалдаг байх.

-”Од” байх хэцүү гэдэг. Хэрэв Нара олны танил биш жирийн нэг эмэгтэй байсан бол чиний амьдрал ямар байх байсан бол. Магадгүй одоогийнхоос илүү амар, эсвэр бүр уйтгартай байх байсан юм болов уу?

-Миний хувьд энэ тал дээр харьцангуй тайван хандаж, стресстээд байдаггүй. Би энгийн үедээ ч өөрийгөө аятайхан гэж боддог. Ер нь би олны танил байлаа гээд үргэлж гялалзаад байх албагүй, харин өөрийнхөөрөө байж чаддаг. Хүмүүс намайг яаж харж байна, би одоо үүнийгээ ингэж өөрчлөх ёстой юм байна гэж санаагаа зовоодоггүй. Гоё харагдана гэдэг бас их сонин ойлголт юм шиг ээ.

Мэдээж тайзан дээр бол үзэгчдээ хүндэтгээд, тэднийг байлдан дагуулахын тулд сайхан байх ёстой. Харин амьдрал дээрээ бол би өөрийнхөөрөө л байх дуртай. Тэгээд ч өөрийнхөөрөө байж чаддаг гэж боддог шүү. Яахав зарим үед их ажилласнаас болоод ядрах тохиолдол байна шүү дээ. Харин тэр үед хүмүүс илүү хараад байгаа нь анзаарагдаж л байдаг юм. Уг нь би бусадтай л адилхан хүн биз дээ.

Нэг удаа намайг гуанзанд ороод ясны шөлтэй, банштай цай авч ууж байхад тэнд байсан нэг хүн миний зургийг аваад болдоггүй. Миний уур хүрээд “Би тантай л адилхан хүн биз дээ. Та ч гэсэн хоол идэж байна. Яагаад намайг илүү хараад байгаа юм бэ” гээд шууд хэлчихсэн. Зарим хүмүүс олны танил хүмүүс гэхээрээ дандаа өндөр зэрэглэлийн газраар явдаг, тэгэх ч ёстой гэж боддог юм шиг байгаа юм.

Харин энэ нь надад ерөөсөө таатай санагддаггүй. Би өөрийнхөө очих дуртай газарт очиж, хийх дуртай зүйлээ хийж өөрийнхөөрөө л байх дуртай.

-Нара өөрийнхөө зүс царай, мэдлэг боловсролдоо сэтгэл хангалуун бардам байдаг уу?

-Би өөрийгөө байнга толинд хараад баяссаар л амьддрдаг хүн шүү дээ. Би өөрийгөө хэзээ ч хүнээс дутуу гэж бодож байгаагүй. Сайн ээж аавын буянаар өв тэгш төрж, бүх зүйл маань надад тзнцүү хэмжээгээр заяасан гэж боддог юм. Тиймээс өөртөө сэтгэл гонсгор байдаггүй. Мэдээж сул тал бий. Би зарим үед бусдыг өөрөөсөө илүү бодож, хүнд хэт их санаа тавьчихаад байдаг юм.

Харин хааяа хүний төлөө гэж бодож, үйлдэж байсан нь эргээд өөрт маань сул тал болдог юм шиг байгаа юм. Гэхдээ хэзээ, ямар үед гэдгээс шалтгаална л даа. Ер нь тэгээд өв тэгш, төгс төгөлдөр хүн гэж юу байхав. Ямар бурхан биш. Энэ амьдралын турш алдаа, оноо гаргалгүй яахав, засч залруулбал сайн тал болоод л, чадахгүй бол сул тал нь болоод л явна байх даа.

-Чамайг хүмүүс ихэвчлэн эротик, хэт задгай гээд байдаг. Харин Нара өөрийгөө өмгөөлвөл?

- Намайг задгай хувцасладаг гэхээр би их гайхдаг юм. Би ямар хөхний даруулга, дотуур өмдтэйгөө яваад байгаа биш. Миний өмсөж байгаа юбка, платийг дизайнерууд хүмүүст зориулж хэдэн арваар нь үйлдвэрлэж байгаа биз дээ. Би ганцаараа ч биш, олон хүмүүс өмсөж байна. Харин задгай гэгдэх ярианы тухайд надаас илүү замбараагүй яриатай хүмүүс байдаг шүү дээ. Би би сексуал ч гэж байх шиг гаж юм ярьдаг хүмүүс байна.

Харин би хэзээ ч гаж юм ярьдаггүй, миний амьдралд тохиолдсон бодит үнэнээ шударгаар хэлдэг. Магадгүй миний өөрийгөө илэрхийлэх байдал маань, намайг задгай гэж нэрлэж, ойлгоход хүргэж байгаа бол яахав дээ. Тэр хүмүүсийн л ойлгох ойлголт. Ер нь би бүх хүнд Ногоон дарь эх шиг харагдаж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ.

Хүн бүрийн өсөж төрсөн орчин, боловсрол өөр учраас аливаа зүйлийг хүлээн авах чадвар ч харилцан адилгүй байдаг. Тиймээс “Би задгай хүн биш, сайн хүн шүү дээ” гэж хүн бүрт ойлгуулж чадахгүй юм чинь өөрийнхөөрөө л байна. Хүмүүс намайг юу гэж хэлж, ойлгох нь надад хамаагүй. Гэхдээ би өөрийнхөөрөө байна гээд л зүгээр явж байгаа хүний үсийг зулгааж, хүний нөхөр булааж, хүний юм хулгайлж, хэн нэгэнд гай болдоггүй.

Тиймээс би өөрийгөө зөв амьдардаг гэж боддог.

-Танай гэр бүл харьцангуй ардчилсан, бие биетэйгээ нээлттэй харьцдаг юм шиг санагддаг. Нара өөрийгөө эгч дүү нараасаа юугаараа илүү, өөр гэж хэлэх вэ?

-Эгч, дүү бид гурав нэг эцэг эхээс төрсөн ч нэг цаг минутанд төрөөгүй учраас хоорондоо ялгаатай зүйл бас бий. Бас ижил төстэй зан чанарууд ч маш их байдаг. Миний эгч бол их даруухан, дуугүй талдаа. Харин би дэндүү “галзуу”, дунд сургуульд байхдаа сурлага, урлаг гээд бух талаараа тэргүүн эгнээнд явдаг байсан.

Харин манай дүү Болороо бол эгч бид хоёрын яг дундаж юм шиг ээ. Би тэднээс юугаараа өөр вэ гэдгээ шууд хэлж сайн мэдэхгүй л байна. Магадгүй урлагт дуртай, мөн илэн далангүй нүүрэмгийгээрээ өөр байх. Гэхдээ би ялгараад л хэн, нэгнээс өөр байхыг хүсдэггүй.

-Ээж чинь мэргэжлийн жүжигчин болохоор Нара урлагийн авьяасыг өвлөн авсан байх?

-Миний ээж, аав хоёр үнэхээр сайхан хүмүүс байдаг. Биднийг маш их дэмждэг учраас л адий зэрэггай явж байна. Ээж маань мэргэжлийн бүжигчин. Бас манай аавын удамд Монгол Улсын Гавьяат бүжигчин, балетчин, СТА гээд урлагийн хүмүүс байдаг юм. Тиймээс урлагт хайртай, дуртай зан чанар минь аав, ээж хоёроос хоёулангаас нь улбаатай. Мөн миний аав их хөдөлмөрч зантай, ямар нэг зүйлд зорьсон л бол заавал хойно нь гарч байж санаа амардаг юм.

Тэгээд тэр зүйлээ чанартай хийхийг хичээдэг. Би аавынхаа тэр чанарыг дуурайсан юм шиг санагддаг. Хүмүүс зарчимч хүмүүсийг “комун”  гэж нэрлэдэг дээ. Манай аав, ээж хоёр яг тийм “комун” хүмүүс юм л даа. Хүнд өс санаж, өширхдөггуй. Миний хувьд заримдаа хүнд гомдож, маргалдах үе бас гарна. Гэхдээ тухайн хүндээ муу санаж, хараагаад л муу юм бодоод явдаггүй. Тэр хүнийгээ болоод өөрийгөө уучилчихдаг.

Энэ бол аав, ээжийн минь зан чанар.

-Нараг бүжгийн дугуйлан хичээллүүлж байгаа гэж сонссон юм байна?

-Одоохондоо бүжгийн дугуйлангийнхаа үйл ажиллагааг зогсоочихсон байгаа. Уг нь манай дугуйлангийн сурагчид сэтгэл хангалуун байсан л даа. Харамсалтай нь цаг зав болоод байр савны асуудал их ярвигтай байдаг юм билээ. Өөрийн гэсэн заал, орон байртай бол арай өөр байх юм шиг байгаа юм. Гэхдээ миний хувьд одоогоор зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя гэсэн бодолтой байна.

-Урлагийн буян чамлахааргүй их ч дан ганц дуулж хуурдаад олсон мөнгөөрөө амьдарна гэдэг бас л хангалтгүй байх. Тиймээс уран бүтээлчид маань давхар ямар нэгэн бизнес эрхэлдэг. Нарагийн хувьд ямар нэг бизнесийн санаа төрж, төлөвлөчихсен байгаа юу, эсвэл аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн үү?

-Одоогоор уран бүтээлийнхээ хажуугаар бизнес хийж эхлээгүй байна. Гэхдээ Михайльд нэг бодол бий гэдэг шиг Нарад санаж, төлөвлөж байгаа зүйл бас байлгүй яахав. Угаасаа давхар бизнес эрхлэхгүй бол болохгүй, амьдрал цаанаас нь шаардаад байна шүү дээ. Уран бүтээлч бид нэг клип хийх гэж олон сая төгрөг зарцуулдаг. Би энэ дашрамд Монгол Контент, Мила модагийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Учир нь би анх удаа уран бүтээл дээрээ ивээн тэтгэлэг авч байна. Өмнө нь бүтэн нэг цомог, 20 гаруй клип хийхдээ дандаа бор зүрхээрээ ээж, аав гэр бүлийнхнийхээ тусламж дэмжлэгээр л явдаг байсан бол энэ удаа анх удаа гадны хөрөнгө оруулалт санхүүжилтыг авч байна. Тиймээс үнэхээр их баяртай байна.

-Ажил ихтэй үедээ машинаараа гэр хийгээд хувцсаа солиод л явдаг гэж хэлж байсан. Одоо ч гэсэн машинд чинь гутал хувцас чинь харагдаж л байна?

-Ер нь тэр байдал үргэлжилсээр л явна. Энэ амжуулахын тулд машиндаа л хувцсаа сольж явахаас аргагүй болох юм байна шүү дээ. Би өглөө гэрээсээ гараад шөнө хамаг юмаа үүрсэн л хүн орно. Ээжтэйгээ юм ярьж байгаад л дэрэн дээр толгойгоо тавиад нам унтчихна. Гэхдээ ийм амьдрал надад таалагддаг, гоё шүү дээ. Хийх юмгүй, гиюүрээд байж байх чинь хэцүү байдаг юм.

Би их хөдөлгөөнтэй хүн болохоор хийх юмгүй болчихоор “юу болоод байна, би ямар нэг юмнаас хоцроод байна уу” гэж боддог хүн дээ.

-Нара ганцаархнаа байх үедээ хаана очиж, юу хийх дуртай вэ?

-Би байгальд үнэхээр дуртай. Хааяа төлөалөсөн ажил цуцлагдаж завтай болчихоороо хөдөө гарах дуртай. Ядаж л Зайсан явдаг. Замаасаа идэх зүйлээ авчихаад л тэнд очоод дуулна уу, уйлна уу, номоо уншина уу, дуртай зүйлээ хийдэг. Ер нь байгальтайгаа ойр байх дуртай.

-Зарим хүмүүс амьдралдаа янз бүрийн олон зарчим баримталж төлөвлөгөөний дагуу амьдардаг. Харин нөгөө хэсэг нь амьдрал өөрөө гэнэтийн сюрпризээр дүүрэн байсан нь дээр гэж үздэг. Чиний хувьд энэ хоёр хэсгийн алинд нь хамаарах хүн бэ?

-Би яг дундаж нь юм байна. Би хэтэрхий зарчимч хүн биш ч амьдралдаа баримталдаг зүйл бас байдаг. Эсвэл за яршиг даа гээд хаях ч өдөр гарна. Магадгүй би Жинлүүрийн орд болоод ч тэр үү, аливаа юманд туйлширдаггүй, хүсдэг ч үгүй.

-Нара мэдээж ганган хээнцэр зүйлд их дуртай байх. Ер нь shopping хийхээрээ rap таталгүй худалдаж авдаг зүйл чинь юу вэ?

-Би туфль, цүнхэнд их дуртай. Дэлгүүр хэсэхээр аль хэзээний л цүнх харчихсан явж байдаг юм . Бас rгоё, чамин аксесуарт дуртай. За тэгээд дургүй зүйл гэж байхгүй дээ. Цаадах чинь шуналтай юм чинь. /инээв. Сур./

-Чи гэрийнхэнтэйгээ амьдардаг юм уу, уг нь ганцаараа амьдардаг байх гэж бодсон юм. Inet сайтынхан танай гэрт зочилсон байсан?

-Би ерөөсөө ганцаараа амьдарч байгаагүй шүү дээ. Тэр чинь манай ээж, аавын гэр. Манай ээж, аав хоёр намайг тавьж явуулахгүй ээ. Нөхөртэй болж, хуримаа хийсэн цагт л явуулах байх. Хэрэв гэрээсээ их замын бөглөрөлд ажлаагарч тусдаа биеэ дааж амьдрах байсан бол эхнийхээ сургуулмйг төгсөөд л гарах байсан байх.

-Бүсгүй хүн бүр цагаан даашинз өмсөж, сайхам хурим хийхийг мөрөөддөг. Чиний хувьд ч сайхан мөрөөдөл байдаг байх?

-Хүн өөрийнх нь амьдралд биеллээ олж, болох цаг хугацаа нь ойртох тусам түүнийгээ зөгнөдөг юм шиг байгаа юм. Одоогоор надад цагаан платьений тухай бодол төрөхгүй л байна. Тэгэхээр цаг хугацаа нь болоогүй юм шиг байгаа юм. Угаасаа хүнтэй өнөөдөр танилцаад маргааш нь гэрлэх биш. Насан туршийн амьдралын асуудалд шийдвэр гаргаж байгаа юм чинь олон зүйлийг харж, судалж, өөртөө зохицохыг нь харна шүү дээ. Хүнтэй найзалж байгаад салж байгаа бол хоорондоо зохицохгүй  болоод л салж байгаа хэрэг шүү дээ.

Ямар хамт дуурь үзэхээр явж байгаа биш. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандана. Охид бүсгүйчүүддээ амьдралынхаа ханийг сонгох асуудалд нухацтай хандаж шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. Амьдралд баяр, гуниг гээд олон асуудал тулгарна. Тэр бүрт нугаралгүйгээр хамтдаа хөтлөлцөөд чирэх үедээ чирч, чирэгдэх үедээ чирэгдээд л явах хүн байх хэрэгтэй.

-Нара нүүрээ будаж, үсээ янзлахгүйгээр гэрээсээ гардаг уу?

-Би ёстой тоохгүй гарна шүү дээ. Номин руу ороод хүнсээ цуглуулаад л явж байдаг. Эхээс төрсөн бие маань байна. Түүн дээр өөрийгөө болоод бусдыг хүндэлж, эмэгтэй хүн учраас будаг шунх хэрэглэж байгаа болохоос бус өөрийнхөөрөө баймаар санагдсан үедээ будаггүй л явдаг. Фитнесст явахдаа будаггүй явна.

Харин болзоонд явах гэж байгаа бол гоёж гоодолгүй яахав. Ер нь би багын ганган охин байсан. Намайг мэддэг хүмүүс бол мэднэ ээ. Ээж аав хоёр маань ч бид гурвыг их гоёж, гангалдаг байсан. Улс хувьсгалын баяр наадмаар зорьсондоо хүрч уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаадаа өөртөө үнэхээр их happy байна. Хүмүүстээ баяр наадмын уур амьсгалыг улам илүү мэдрүүлэхийг зорьж хичээж энэ дуугаа хийсэн. Ард түмэн маань Улс хувьсгалын баяр наадмаар сайхан наадаарай гэж хүсэн ерөөе.

Р.Слава


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.