“Бөртэ чоно” наадам өнөөдөр оны шилдгүүдээ шалгаруулна

1g41c6f9n2ir4tif5t8t2fv23gЭнэ оны спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадам өнөөдөр зохион байгуулагдана. Оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга арванхоёдугаар сарын 9-22-ны хооронд явагдаж дууслаа.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан цагаасаа хойш буюу 1992 оноос энэхүү нэр хүндтэй ажлыг гардан зохион байгуулж ирсэн билээ.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос томилогдсон ажлын хэсэг энэ жилээс эхлэн олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдыг тусад нь шалгаруулахаар болсон байна.

Энэ жилийн шилдэгийг шалгаруулах номинацийн хувьд:

1.Оны шилдэг эмэгтэй тамирчин 3 хүн

2.Оны шилдэг эрэгтэй тамирчин 3 хүн

3.Оны спорт тоглоомын шилдэг баг 1

4.Оны шилдэг дасгалжуулагч 3 хүн

5.Оны шилдэг залуу тамирчин 1 хүн

Тодорхой болсон зарим номинацийг та бүхэнд танилцуулья:

- Оны шилдэг залуу тамирчинд чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн. Үүнийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт олгохоор боллоо.

-Оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө гурван баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорлоо.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.