“3ууны мэдээ” сониноос албан ёсоор уучлалт гуйлаа

Өвөр Монголын Өөртөө Засах орны Өвөрмонголын Өдрийн сонины “Солонго мэдээллийн төв” нь “Зууны мэдээ” сонины удидлагуудаас албан ёсоор хүлцэл өчлөө. Учир нь тустөвөөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 2014 оны аравдугаар сарын дугаарт “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяртай хийсэн “Мянга сонсохоор нэг үз” ярилцлага нийтлэгдсэн. Уг ярилцлагад нийтлэгдсэн танилцуулгын хэсэгт “Зууны мэдээ” сонины “Зар сурталчилгааны алба”-ны нэрийг бичихдээ “Порно сурталчилгааны алба” хэмээн бичсэн байсан юм. Энэ нь ямар ч үндэслэлгүй, буруу ташаа тул “Солонго” сэтгүүлийн сэтгүүлч Ц.Урантунгалаг болон “Солонго мэдээллийн төв” нь “Зууны мэдээ” сониноос албан ёсоор уучлалт хүсч, залруулга гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих