Тэрс үзэлтэн монгол эр 20 жилийн дараа Хятадын шоронгоос суллагдлаа

09e1a000208dee0f46350941dddf3bcf

The Guardian-ны мэдээлсэнээр Монгол гаралтай тэрс үзэлтэн 20-иод жил хоригдсны эцэст суллагджээ.


Түүнийг 1996 онд салан тусгаарлах болон тагнан туршсан хэргээр ял тулгажээ. Ялангуяа түүнийг Өвөр Монголыг Хятадаас тусгаарлах гэж оролдсон гэж хэрэг тулгасан юм. Хадаад 15 жилийн ял оноосон бөгөөд 2010 онд тэрээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй болсон бөлгөө. Мөн сонин хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бас нэгэн Монгол гаралтай тэрс үзэлтэн Хятадыннууц  шоронд хоригдож байгаа аж.

Тэрс үзэлтний эхнэр Ксинигийн хэлж буйгаар Хадаатай шоронд зүй бусаар харьцаж байжээ. Хятадын эрх баригчид түүнийг эхнэрээсээ салбал шоронгоос суллана гэж хэд хэдэн удаа амласан байна. Сүүлийн хэдэн жил нэг бус удаа тэрс үзэлтний эхнэр болон хүү Үйлс (Uiles) нар шоронд түүнийг эргэсэн аж.

Amnesty International Хадааг улс төрийн хоригдол гэж тодорхойлж байгаа юм. Европын холбоо болон АНУ  түүний эрүүл мэндийн талаар хэд хэдэн удаа санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Хонг Конгийн хүний эрхийн идэвхтэн Патрик Пүнигийн өгүүлснээр хэдийгээр тэрс үзэлтэнг сулласан ч Хятадын засгийн газар Хадаа болон түүний гэр бүлийг мөрдөж мөшгөхөө зогсоохгүй гэнэ.

Өвөр Монгол нь Хятадын Бүгд Найрамдах Ард улс дотор өөртөө засах эрхтэй бөгөөд Монгол үндэстэнгүүд тус бүс нутгийн 24 сая хүн амын ердөө 17 хувийг л эзэлдэг билээ.

Орчуулсан М.Азжаргал

Орос хэл дээр: http://asiarussia.ru/news/5244/


URL:

Сэтгэгдэл бичих