ЭЛЭГЭЭ ХАМГААЛАХ 15 АРГА

10854237_850017955050935_3182284955127642662_o

1. Архи, дарс хэмжээтэй хэрэглэх. Насанд хүрэгсдийн гуравны нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол болон хэтрүүлэн хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Архи нь элгийг хүндээр гэмтээх хүчин зүйл болдог. Хамгийн элбэг тохиолдол нь элэгний хатуурал цирроз юм. Өдөрт 200 граммаас дээш архи 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж элэгний эдүүд холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед нь цирроз-элэгний хатууралыг архи хэрэглэхгүйгээр зогсоож болох боловч эмчилгээний хувьд үр дүнд хүрэх нь амаргүй байх ба удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болдог.
2. Элэгний вирусээр өвчлөхгүй байх. Нэгэнт вирусийн халдвар авсан бол элэгээ хамгаалах арга барилд суралцахыг танд зөвлөж байна.
3. Витамин С их хэмжээгээр хэрэглэх Мичиганий Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарчээ. Өдөрт 500 мг-ийг хэрэглэх нь элэг хатуурах , өөхжихөөс сэргийлдэг аж. 5000 мг-ийг хэрэглэхэд элэгний өөхлөг буурч , 50,000 мг-ийг хэрэглэхэд өвчтөний биеийн байдал сайжирч, арьсны шар өнгө долоо хоногийн дотор арилж байсан байна. Тэгэхээр яаж хэрэглэх вэ гэдэг нь хүн бүрд илэрч буй шинжээсээ хамаарч өөр өөр байдаг ажээ.
4. Вакцинд найдах хэрэггүй Хэдийгээр та вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн байсан ч витамин С хэрэглэх хэрэгтэй. Хамгийн багаар бодоход 500-900 мг витамин С өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна. Элэгний халдвар авсан тохиолдолд ч витамин эмчилгээ үр дүн сайтай байх болно.
5. В-ийн төрлийн витамин хэрэглэх. Ялангуяа витамин В12 -ийг хэрэглэснээр арьсны шарлалт арилж хоолонд дуртай болох ба цусан дахь билирубиний хэмжээ хэвийн болдог. Витамин В12 -ийг судсаар тарьж , элэгний архаг үрэвсэлийг амжилттай эмчилсэн судалгааны дүн байдаг.Эмчийн бичиггүйгээр авч болохоос гадна гаж нөлөөгүйгээрээ ашигтай. Тариагаар хэрэглэхийг чухалчлалгүйгээр уухаар хэрэглэвэл сайн. Мөн хамараар хэрэглэдэг гель шингэц сайтай байдаг .
6. Ногоо болон жимс ногоо их хэрэглэх. Ногоо, жимс ихээр хэрэглэх нь эслэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлж элгэнд илүү тааламжтай байдаг. Ногоонд өөх тос байдаггүй. Мөн В-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд фолийн хүчлүүдийг агуулсан байдаг.Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ихэд тустай
7. Түүхий.шүүрхий .боловсруулалт хийгдээгүй хоол идэх сайн. Боломжийнхоо хэрээр түүхий, шүүрхий хоол- хагас боловсруулсан хүнс идэх хэрэгтэй. Зарим эмч нар хорт хавдрыг зөвхөн нэг эрхтэнээр хязгаарлагдахгүй бусад эрхтэн системд байрлаж байдаг хэмээн үздэг. Тэднийхээр бол хагас боловсруулсан болон түүхий хоол хүнс нь хорт хавдар бага үүсгэдэг хэмээн үздэг байна.
8. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эм тариа дур мэдэн хэрэглэхгүй байх Эм бол хор. Элэг нь Таны биед орж ирсэн хортой бодисыг хоргүйжүүлэгч гол төв юм. Стероидийг агуулсан хүч, тамир тэнхээ оруулдаг булчин хөгжүүлэгч эмүүд элгийг хүчтэй хордуулдаг. Мөн бусад эм бэлдмэлүүд жишээлбэл архи уух үед өвчин намдаагч цитрамон Tylenol эмийг хэрэглэхэд элэг өвчлөх өндөр магадлалтай байдаг.
9. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэ. Элэг нь 1,8 орчим кг жинтэй таны биеийн хамгийн том булчирхай юм. Элэгний өвчний үед элэг өөх тосыг уусгаж хайлуулах үйл ажиллагаа нь буурдаг. Хэвийн үед элэг өдөрт 250-1000 мл цөс ялгаруулдаг.Үүний 80 хувь нь нарийн бүдүүн гэдэс рүү орж шимэгдээд үлдсэн хэсэг нь элэг рүү буцаж хоргүйжүүлэгддэг. Энгийн үед 3,6 г цөс ялгардаг бол өөх тостой хоол идэх үед 4-8 г цөс ялгарч шимэгдүүлдэг байна. Элэг таргалж өөхөлснөөс болж амархан гэмтэж өвчлөхөд бэлэн, эмзэг болдог. Гэвч нийт хүн амын 25 хувь элэг нь өөхөлсөн байдаг гэсэн статистик судалгааны дүн бaйдаг. Энэ нь буруу хоололттой холбоотой байгааг харуулж байна. 10.Аюулгүй бэлгийн харьцаанд ор Хэрэв та бэлгийн олон хавьтагчтай бол элэгээ өвчлүүлэх урьдчилсан нөхцөл өндөр байна гэсэн үг.
11. Гараа сайн угааж бай. Бие зассаны дараа гараа сайтар угааж занш. Мөн бохир зүйлд хүрэх, олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлсний дараа болон хоол идэхийн өмнө гараа тогтмол угааж дадах нь чухал.
12. Цөсний чулуу үүсэхээс сэргийл. Зөвхөн амьтны гаралтай хүнс л холестрол агуулдаг. Холестролын нэг хэлбэр нь цөсний чулуу юм. Зарим хүн хэт их холестрол агуулсан байдаг. Холестролыг хоолоо тохируулж идэх, бүр болохгүй бол эм ууж хянаж бас болно.
13. Цөсөө хайрлах хэрэгтэй. Цөсний хүүдий 33 мл цөс нөөцлөх багтаамжтай. Гэтэл олон амьтанд цөсний хүүдий байдаггүй. Цөс нь билирубиний пигмент агуулж, өөх тосыг саармагжуулдаг. Цөс, цөсний хүүдий дотор өтгөрдөг.Учир нь цөс, цөсний хүүдийд байрлах хугацаандаа доторхи шингэн нь гадагшилж өтгөрдөг. Цөс өвчилж байгааг илэрхийлж чадах гол зүйл бол өтгөн юм. Цөс өвчилснөөс болж өтгөн цагаан өнгөтэй болдог.Учир нь цөсөнд агуулагдаж байгаа билирубин пигмент нь нарийн бүдүүн гэдэс рүү орж өтгөнтэй холилдон цагаавтар өнгийг бараавтар болгож өгдөг. Гэтэл өвчилсөн үед цөсний ялгаралт буурах ба цөс, цөсний хүүдийд түгжирснээс болж нарийн гэдэс рүү орох цөс саатсанаас өтгөн цагаан өнгөтэй болдог байна.
14. Лицетин хэрэглэх. Цөсөнд агуулагдаж буй фосфорын нэгдэл лицетин нь өөх тосыг хайлуулж саармагжуулахад чухал үүрэгтэй. Цөсний чулууг эмчлэхэд үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Нунтагаар хэрэглэвэл үр дүн илүү сайтай ба ямар нэг гаж нөлөөгүйгээрээ ашигтай.
15. Элэгний талаарх мэдээлэл, зөвлөгөөг сайн уншиж, хэрэглэх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих