Өөрийгөө таних энгийн дасгалууд

41ca026e08a3f821originalБидний сэтгэл дотор олон янзын хүмүүс цугласан байдаг гэж болно. Тэнд оюунтан, гаж үзэлтэн, гэрсэг хүн, соёлч хүн, зохион багуулагч, сайхан сэтгэлтэн, үймүүлэгч, хөдөлмөрч хүн гэх мэт маш олон төрлийн “хүн” тус бүрийн ашиг сонирхол, хэрэгцээ, сэдлийн хамтаар нуугдсан байдаг. Иймээс бид юуны өмнө бидний сэтгэл дотор ямар төсөөллүүд нуугдаж байдгийг мэдэх дасгал хийх хэрэгтэй.

Ийм төрлийн дасгалуудыг бид уйгагүй, тасралтгүй хийгээд байх юм бол эхлээд тэдгээрийг хяналтанд авах, хожим нь тэгээрийг өөр хооронд нь уялдуулан зохицуулах, улмаар тэдгээрийн эрчим хүчийг зөв ашиглах чадвартай болж чадах билээ. Үүний тулд дараах дасгалуудыг хийх шаардлагатай.

1.Та өөрийн бие хүний нэг чухал шинж онцлогт хамаарах тогтсон хандлага, сэдлэгүүдийг анхааралтай тандаж, мэддэг болох нь чухал. Үүний тулд эхлээд нүдээ сайн аниад тэр бүхэнд хамаарах бүхий л үйлдэл хөдөлгөөнөө нэгд нэггүй төсөөлөн тунгааж үзэх шаардлагатай.

2.Дараа нь тэр бүхэнд хамаарах дүр төсөөллийг сэтгэлдээ чөлөөтэй үүсч бий болох, улмаар тодорч гарахад нь туслах хэрэгтэй. Ямар ч дүр төсөөлөл таны сэтгэлд бууж болно. Тэдгээр нь эмэгтэй эсвэл эргэтэй хүн, амьтан, эд юмс, машин техник, ер бусын аймшгийн зүйл байж болно. Та өөрийгөө хүчилж, тулгаж ухамсарлах замаар ямар нэг дүр төсөөллийг эрж хайх шаардлагагүй гэдгийг санаарай. Тэр бүх дүр төсөөлөл аяндаа өөрсдөө бий болж байх нь хамгийн чухал. Энэ бүхэн та дэлгэц рүү хараад сууж байгаа, тэнд ямар ямар дүрс гарч ирэх нь танаас огт хамаарахгүй байдагтай яг адил байх ёстой.

3.Энэ бүхний дүнд таны сэтгэл санаанд дүр төсөөлөл бий болонгуут ямар нэг үнэлгээ, гадны нөлөөлөлгүйгээр өөрөө тодорч хөгжих боломжийг бүрдүүлж өгнө. Тэр дүр төсөөлөл аяндаа өөрчлөгдөж, өөр өөр шинэ шинж тэмдэг нь илрэн гарч, юу хийхээ өөрсдөө шийддэг байх нь хамгийн чухал.

4.Энэ бүхний эцэст тэр дүр төсөөлөл өөрсдийн боломжийг нээж гаргаж харуулах ёстой. Та сэтгэл санаандаа тэдгээрт зориулсан орон зай гарган өгч, бүх бололцоог нь нээх шаардлагтай болно. Ялангуяа ямар хэрэгцээ төрөн гарч байгааг сайтар ажиглан, туслах асуудал тулгамдаж ирнэ. Тэрхүү дүр төсөөлөл тантай өөрийн хэлээр ярьж нэвтрэлцэж чадах учраас та тэр боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Дүр дүрслэлийн ертөнцөд бүх зүйл гайхамшигтай явагддаг болохыг урьд урдаас илүү сайн ойлгож эхэлнэ. Таны өмнө сэтгэл санааны чинь дотоод ертөнцийн энэ хэсэг өөрийн амьдрал ба оюун ухааныхаа хамтаар нээгдэж байгаа нь энэ.

5.Дараа нь та нүдээ нээж болно. Гэхдээ саяын болсон бүх үйл явдлыг яг байгаа байдлаар нь дэвтэрт нэг нэгэнгүй бичиж тэмдэглэх учиртай. Дараа нь тэр бүхэнд жүжигчин, баатар, өвлийн өвгөн, хивс, язгууртан, ард, урт хушуут, баруунтан, согтуу усан цэрэг, алиалагч гэх мэт ямар ч хамаагүй нэр өгөх хэрэгтэй. Ингэсний дараа түүний бие хүний шинж онцлог, давуу сул талууд, дадал, зуршил, зан чанарын онцлогийг тодорхойлон бичих хэрэгтэй.

6.Та ингэж сэтгэл санааныхаа дотоод ертөнцийн нэг хэсгийг нэгд нэггүй таньж, тодорхойлон бичсэний дараа өөр бусад руу нь шилжих хэрэггүй гэдгийг сана. Хэсэг бүхэнд хяналттай цаг хүч зарцуулж, бүрэн хэмжээгээр дууслаа гэдгийг мэдэх нь нэн чухал байх болно. Та өөрийн хамгийн содон шинж чанарын цаана байгаа сэдлэгүүд, тогтсон хандлагыг дээрх 5 үе шатны дагуу нэг бүрчлэн тодорхойлж, дэс дараатай, нухацтай ажиллах замаар амжилтанд хүрч чадна гэдэгтээ бүү эргэлзэгтүн.


URL:

Сэтгэгдэл бичих