Улсын аварга С.Мөнхбат түрүүллээ

344dcbe762b744e3originalҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Хүчит бөхийн барилдааны түрүү үзүүр булаалдахаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарч үлдээд байсан.
Энэ барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж “Монгол бахархал” өргөмжлөл мөнгөн шагналаар мялаалган, Монгол улсын ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.