Дуучин Жавхлан хэлсэндээ хүржээ

javhlan01

Дуучин С.Жавхлан 2014 оны 12 сарын 11нд Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогыг нэн ядуу иргэдэд хандивлана гэж байсан. Тэгвэл дуучин маань амлалтандаа хүрчээ. Энэ тухай түүний гэргий ийнхүү онцолсон байна.

Миний хань 2014 оны 12 сарын 11нд Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12 сарын 29нд Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд, хүүхдүүдэд Монгол үнээний сүү бэлгэлжээ. Энэ буяны үйлсүүд бидний ариун цагаан хөдөлмөрийн үрээр бүтэж, чин сэтгэлээсээ тэднийг баярлуулах гэсэн хүсэл минь шингэсэн юм. Амьд байхад нь л нэгнийгээ хайрлаж, урмаар тэтгэж бид мөнх биш гэдгээ байнга санах учиртай хэмээжээ. Мэдээж шинэ оны босгон дээр олон хүнийг баярлуулсан сайхан үйл явдал болжээ.

timthumb.php


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.