Хууль сахиулах байгууллагуудын жендерийн бодлого сэдэвт сургалт явууллаа

10521699_364736593703620_212987637166559911_o

Хууль сахиулах байгууллагуудын Жендерийн бодлого сэдвээр энэ сард хууль зүйн яамнаас сургалт явууллаа. Харьяа агентлаг байгууллагуудын тамгын газрын дарга нар, хүний нөөцийн мэргэжилтэн, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүдийг хамруулсан юм.
Бодлого төлөвлөлт болон байгууллагын дүрэм журам боловсруулалтыг жендерийн мэдрэмжтэй болгох, жендерийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, нийтэд нь жендерийн талаар зөв эерэг ойлголттой болгох нь энэ сургалтыг зохион байгуулсан гол зорилго байсан юм. Жендерийн ялгаварлан гадуурхалтгүй ажлын орчинг хэрхэн бүрдүүлэх вэ, жендерийн гомдлыг хүлээн авах аргачлал, бусад улс орны туршлага, байгууллагынхаа бодлого үйл ажиллагаандаа жендерийн үзэл баримтлалыг яаж тусгах вэ зэрэг сэдвээр Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Жендерийн үндэсний хороо, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ-ын сургагч багш нар лекц уншиж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих