Өнөөдөр МУБИС Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээлээ

МУБИС өчигдөр оюутан, магистрант, докторант, судлаач багш нар, суралцагчид болон уншигчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг нээлээ. Нээлтэнд МУБИС-ийн захирал доктор  Д. Мөнхжаргал, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа, Номын сангийн дарга Ж.Баатарсүрэн нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, номын сангийн ажилтнууд оролцов.
Энэхүү уншлагын танхимтай болсноор нийт уншигчдын судалгаа шинжилгээ хийж сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном сурах бичиг,  и-ном, онлайн мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах боломжтой боллоо. ЭШ-ний уншлагын танхмын нээлтийн үеэр захирал  Д.Мөнхжаргал хувиасаа монгол, англи, япон хэлээр хэвлэгдсэн 540 ширхэг номыг энэхүү танхмын номын фондод нэмэр болгон бэлэглэсэн юм. МУБИС-ийн энэхүү Эрдэм шинжилгээний уншлагын танхим  нь хичээлийн 2-р байрны 2 давхарт байрлаж байгаа юм байна. Эрхэм судлаач суралцагчид, багш нарыг хүрэлцэн ирж, өргөнөөр үйлчлүүлж байхыг урьж байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.