Жастин Бибер фенүүдээ шоконд орууллаа

bc67ae6237020376original

Канадын дуучин Жастин Бибер дуулахаа түр завсарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдэл фенүүдээ шоконд оруулжээ.

Түүнийг энэ талаар бичсэн даруйд шүтэн бишрэгчид нь нэг сая гаруй лайк дарж, өч төчнөөн коммент чулуудав.

Жастин Бибер чухам ямар шалтгаанаар тайзнаа гарахгүй гэж шийдсэнээ тодруулаагүй ч дараа хэлнэ гэж амлалаа.

80 сая доллартай Жастин Бибер 30-аас доош насны хамгийн баян одоор тодорсон. Тэгэхээр Бибер хамгийн оргил үедээ дуулахаа больж байгаа хэрэг. Хүмүүс энэ талаар олон таамаглал дэвшүүлсний дунд сөрөг шүүмжлэл ч зөндөө.

“Бибер олны анхаарлыг өөртөө татаж, пиардахын тулд ийм мэдэгдэл хийсэн” гэж зарим нь үзэж байна. Энэ ч аргагүй, Жастин Бибер өнгөрсөн оны 12-р сард бас иймэрхүү мэдэгдэл хийж, олныг шуугиулаад авсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих