“Сод монгол”-ынхон иргэдийн гомдлыг үл тоож байна

1255626“Сод монгол”-ийн Ерөнхий захирал Ц.Анандбазар сайнаасаа илүү “саар” мэдээллээрээ зартай. Том “үйлчилгээний” байгууллага толгойлж яваа хүний хувьд үйл ажиллагаандаа анхаардаг л биз. Тиймээс л үйлчилгээндээ анхаарал хандуулж, ажилчиддаа эелдэг харилцааг заахыг эелдэгээр зөвлөе.

Танай шатахуун түгээгүүрийн ажилтан чинь үйлчлүүлэгчийг элдвээр доромжилж, машиных нь хаалгыг балбан “балмад” үйлдэл гаргасан байна. Тодруулбал Баянхошууны Тойргийн буудалд байрлах “Сод Монгол” компанийн шатахуун түгээх станцаар иргэн Б өчигдөр 19.00 цагийн орчимд үйлчлүүлжээ. Үйлчлүүлэгч 20 мянган төгрөг төлж шатахуун аваад цааш хөдөлтөл машиных нь шар гэрэл “Түлшгүй” гэсэн дохиог өгсөн байна. Буцаж очоод түгээгчид нь учир байдлаа хэлэхэд элдэв үгээр хэлж, машиных нь хаалгыг балбан зүй бусаар харилцжээ.

Иргэний гомдлын дагуу сэтгүүлч танай компанитай холбогдох асуудлыг тодруулахад “Улирал болгон, хэмжил зүйн газраас ирж баталгаажуулалт хийдэг. Шатахууныг дутуу шахах болон хий шахах зүйл байхгүй. Иймэрхүү гомдол зөндөө ирдэг” гэх тайлбар хийсэн байна. Үнэхээр тэднийг баталгаатай шатахуунаа шахдаг бол тийм олон гомдол дахин дахин ирнэ гэж үү! Үйлчилгээний байгууллага л юм бол иргэний гомдлын мөрөөр шатахуун түгээгүүрт очоод шалгалт хийчихэж болдоггүй юм уу?

 

 

Hunnu.mn


URL:

Нэр: dg Огноо: 7 January 2015

koloonkiin shjataa sda

Сэтгэгдэл бичих