К.Брайант 18 жил мэргэжлийн лигт тоглохдоо 21 дэх трипль-даблаа хийлээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр арван тоглолт болсноос “Детройт Пистонс”-“Орлэндо Мэжик” 109:86, “Атланта Хаукс”-“Клевлэнд Кавалейрс” 109:101, “Бурклин Нэтс”-“Чикаго Буллз” 96:82, “Мемфис Гризлес”-“Сан Антонио Сперс” 95:87, “Нью Орленс Пеликанс”-“Финикс Санс” 110:106, “Даллас Маверикс”-“Вашингтон Визардс” 114:87, “Юта Жаз”-“Миннесота Тимбер Уолвез” 110:94, “Портлэнд Блэзерс”-“Торонто Рэпторс” 102:97, “Голден Стэйт Уорерз”-“Филадельфи 76”-г 126:86-гаар тус тус хожсон юм.

Мөн энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь “Лос Анжелес Лэйкерс”-“Денвер Нагетсс” багуудын хооронд боллоо. Денвер хотын “Пепси” спортын ордонд “Нуурууд” өрсөлдөгчөө 111:103-аар хожиход К.Брайант трипль-дабль хийлээ. Зочин багаас К.Бузер 19 оноо, 9 самбар, Р.Принц 18 оноо, У.Жонсон 16 оноо, Ж.Хилл 12 оноо авсан бол К.Брайант 23 оноо, 11 самбар, 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэж карьерынхаа 21 дэх трипль-даблийг хийсэн юм.

Харин талбайн эздээс Т.Лаусон 16 оноо, 9 оновчтой дамжуулалт, Ж.Нуркич 16 оноо, 8 самбар, Н.Робинсон 16 оноо, Т.Мокгов, А.Аффлола нар 11 оноогоор багтаа тус болжээ.

 

mongolcom.mn


URL:

Нэр: Dustin Zulauf Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих