“Дакар ралли” эхэллээ

527-14189590473l90vl62m0odjvba2fu50ql66u_500x500

Дэлхийн мотоспортын “Дакар ралли” уралдаан өнөөдөр албан ёсоор эхэллээ. Мотоспорт сонирхогч залуусын энэхүү тэмцээн мотоцикл болон автомашинуудын төрөлөөр өнөөдөр эхэлж энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Дакар раллигийн автомашины төрөлд монголоос ОУХМН.Лхамаа болон түүний багийнхан оролцож байгаа юм.

Тэд машинаа үзлэгт оруулж, уралдахад бэлэн болжээ. Унгар, Монголын хамтарсан “Uniqa Sandlander” баг нийт 25 хүнээс бүрдэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм. Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах аж. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.