Төрөл бүрийн онигоо

1Шvvгч: Та яагаад машинаар 76 хvн дайрснаа дэс дарааллаар нь ярь:
-Би Богд уулнаас мод ачаад уруудан явтал тоормозгvй болчихов.
Тэгээд Нарантуул руу орж олон хvний амь бvрэлгэснээс зам дээр яваа хоёр хvн рvv залуураа чиглvvлсэн юм. Тэгтэл нєгєє хоёр чинь зугтаад зах руу орчихсон юм

****

Баярсайхан заан нvд нь орой дээрээ гарчихсан орж ирэв.
Яав
-Миний машиныг юу ч vгvй тоночихсон. Руль, хянах самбар, хааз тоормоз нь хvртэл алга.
-Байж л байнаштэй.
-Өө золиг гэж андуураад арынхаа суудалд суучихсан юм байна.

****

Согтуу эр: Замын эсрэг урсгал аль байна?
-Тэр цаана чинь байна.
-Ямар сонин юм. Тэнд очихоор энд байна. Энд очихоор тэнд байна гээд.

****

Энэ жоом устгагч өвсийг чинь яаж хэрэглэдэг юм бэ. Ерөөсөө vхэхгvй юм.
-Жоомоо барьж аваад наад өвсөөрөө vхтэл нь цохь!

****

Зараа гуай та яагаад гараа боочихоо вэ?
-Аа нуруу загатнаад … майжихсан чинь.

****

Боксын спорт сайхан спорт. Энэ спортын буянаар би fдий зэрэгтэй амьдрал сайн яваа юм шvv.
Та ямар цолтой тамирчин бэ?
-Vгvй би шvдний эмч.

****

Харгис ковбей унаж явсан морио бvдрэхэд нь “Нэгдэх нь шvv” гэв. Ийн гурав дахиа бvдрэхэд “Гvйцээ!” гэмэгц нам буудаж орхив. Цуг явсан шинэхэн эхнэр нь уурлаж “Арай ч дээ. ийм харгис байхдаа яадгийм” гэхэд өөдөөс нь харгис ковбой: “Нэгдэх нь шvv!”.

****

Согтуу саальчин гуйвсаар зэлэн дээр ирэв.
Vнээ: Бас л уучихаа юу. Чиний дэлэн шувтрах ч өнгөрч. За за хоёр хөхнөөс сайн атгаад сууж бай. Би л өөрөө хөдлөхөөс.

****

Японы Ерөнхий сайд Энхболд даргыг хvлээн авч ярилцав.
-Манай япончуудын дундаж цалин 2000 доллар. Хоолондоо 500-г нь зарцуулдаг.
-Vлдсэнийг нь яадаг юм бол оо?
-Энэ манай засгийн газарт падгvй.
-Харин манай монголчууд 30 мянган төгрөгийн цалинтай. Хоолондоо 100 мянгыг зарцуулдаг. Vлдсэн 70 мянган төгрөгөө хаанаас олдог нь бидэнд падгvй.

****

5 настай охин хvvхэлдэйтэйгээ хамт хvvхэлдэйнхээ тэргэнд суух гэж оролдож байгаад уначихав. Хvvхэлдэй нь эвдэрчихлээ. Ээж нь сандарч ирээд
-Охин минь чи зvгээр vv?
-Тайвшир даа ээжээ, таны хvvхэд бvтэн байна. Харин минийх асуудалтай болчихлоо.

****

Саша наадхийнхаа хvрмийг нь ав Дээрэмдvvлэгч: – Доторгvйшдээ – Саша тэгвэл гутлыг нь ав Дээрэмдvvлэгч: – Улгvй шvv дээ – Чи чинь одоо хэн юм бэ? Дээрэмдvvлэгч: – Оюутан – Саша наадхандаа 100 доллар өгөөд явуул

****

Формула-1”-ийн уралдаанчны шарилын чулуун дээрх бичээс: “Хаймрын цоорхойны ачаар төрөөд хаймар нь цоорхой байсны улмаас амь vрэгдэв”

****

Зоогийн газарт Их сургуулийн багшийн дэргэд нэг оюутан ирж суугаад шил архи гаргав. Дургvй нь хvрсэн багш: – Гахай, галуу хоёр найзалдаггvй юм гэхэд оюутан: – Би ч гахай бvхэнтэй эвийг нь олоод ойртчихдог галуу шvv. Тэд архиа хувааж уугаад салцгаав. Хэд хоногийн дараа сайх оюутан шалгалтанд орж ирээд билет сугалсан боловч мэдэх юм ганц ч байсангvй. Багш дөхvvлэх асуулт болгож: – Атга алт, атга ухаан хоёр дайралдвал алийг нь авах вэ? гэхэд оюутан: – Атга алтыг нь авна гэв. Багш: – Би бол нөгөөхийг нь авах байсан. Оюутан: – Тэгэлгvй дээ. Хэн юугаар дутаж яваагаа л авах шvv дээ. Уур нь хvрсэн багш сурлагын дэвтрийг нь авч “Илжиг ” гэж бичээд эргvvлж өгөхөд оюутан: – Та чинь дvн тавихын оронд гарын vсгээ зурчихсан юмуу даа?

****

60 дөхсөн эр 16 настай охинтой гэрлэжээ. Хуримынхаа шөнө өвгөн охиноос асуув.
-Нархан минь, одоо юу болох ёстойг ээж чинь чамд тайлбарлаж өгсөн vv?
-Yгvй ээ.
-Тэгвэл найз охидууд, эгч чинь…
-Yгvй.
-Чи минь тэгээд юу ч мэдэхгvй хэрэг vv?
-Мэдэхгvй. Өвгөн уйлан хайлж:
-Одоо яанаа? Чи мэдэхгvй, би мартчихсан байдаг.

****

Нэг галзуугийн эмнэлэгт шалгалт ирж л дээ. Нэг галзуу ирээд шалгалтын комиссийн хүнд би Ленин байна гэжээ. Удалгүй дахин нэг галзуу ирээд би Ленин байна гэж дарга нь бүр гайхаад эмчээс нь эд нар чинь яагаад байгаа юм бэ гэж асуужээ, тэгтэл эмч нь наадуул чинь худлаа ярьж байгаа юм жинхэнэ Ленин нь би байгаа юм гэжээ

****

Цэргийн үзлэгийн газар
Та алба хаахыг хүсэж байна уу?
-Тиймээ, генерал болмоор байна.
Та чинь тэнэг юм уу?
-Заавал тийм байх ёстой юм уу?

****

Хоёр хvvхэд гадаа тоглоно. Нэг нь:
- Би одоо эрэгтэй дvvтэй болох гэж байгаа.
- Тийм vv?
- Тийм ээ. Ноднин ээж эмнэлэгт хэвтээд би охин дvvтэй болсон. Одоо манай аав эмнэлэгт хэвтсэн.

****

Хотоос нэг ч удаа гарч үзээгүй ах дүү хоёр аавтайгаа хамт гахайн ферм үзээд иржээ. Гэртээ ирээд үзэж харснаа ам булаалдан ээждээ ярьж байна гэнэ. Том нь:
-Ээж ээ бид хоёр тэр ферм дээр танаас бүдүүн том гахай харсан шүү дээ.
Ийм зүйрлэл сонссон ээж нь маш их уурлаж, тэсэлгүй уйлчихжээ. Тэгсэн бага нь ээжийгээ тайвшруулах гэж гарыг нь илэнгээ:
-Ээж та битгий уйл л даа. Тайвшир. Танаас бүдүүн гахай гэж тэр ферм дээр бүү хэл дэлхий дээр ч байхгүй гэсэн гэдэг.

****

Land cruiser-тэй нөхөр өндөр хурдтай явж байгаад нэг Excel-ийг гүйцэж түрүүлэхдээ эргэлтэн дээр жолоодлого алдан мод мөргөчихжээ. Сэхээнд сэргээд хартал хажууд нь нөгөө Excel-ийн жолооч хэвтэж байна гэнэ.
- Би өндөр хурдтай явж байгаад жолоодлого алдсан, харин чи яагаад энд байгаа юм гэсэнд :
- Чамайг хажуугаар өнгөрөхөөр чинь машин маань зогсож байна гэж бодоод буучихсан юм гэжээ.

****

Анх абтобус үйлчилгээнд нэвтэрч байхад нэгэн настай эмэгтэй автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч тэр эмэгтэйд хандан
-Та настай хүн байж муу үлгэр үзүүлээд араараа ор! гэж хэлэв. Эмэгтэй уцаарлан
-Ямар яршигтай юм бэ гээд буцаж гараад бөгсөөрөө ухарсаар урд хаалгаар буцаж орж ирэв.

****

Нэг залуу автобусны жолоочоос асууж байна гэнэ:
-Нисэх үү?
-Нисэхгүй ээ
-Хаашаа явах юм бол?
-Урагшаа л явах байлгүй дээ
-Хаагуур явах юм бол?
-Газраар л явах байлгүй
-Хаанахын автобус юм бэ?
-Автобус баазынх л байж таарна даа
-Өөрөө яасан овгор юм бэ?
-Дотуураа ноосон цамц өмсчихсөн болоод л тэгж харагдаж байгаа биз
-Үзэх үү хөөш
-Уг нь эхнэртэйгээ үзэх гээд үзвэрийн 2 билет авсан юмсан, яахав хамт үзвэл үзье л дээ…

****

Анх удаа машин барьж байгаа хүүхэн рүү нөхөр нь залгаад:
- Хонгор минь болгоомжтой яваарай нэг галзуу амьтан урсгал сөрөөд хурдтай явж байна гэж радиогоор ярьж байна гэтэл:
- Юуун нэг гэж, хар мянган юм байна.

****

Техник хөгжинөө гэж сайхан юмаа. Хурдны зам дээр явж байгаад жаахан зүүрмэглэхэд л тэр дор нь дэр гаргаад өгдөг байна ш дээ.

****

Нэгэн согтуу эр тааралдсан хүнээсээ асууж байна.
- Хөөе миний толгойн дээр хэдэн булдруу байна?
- Лав л гурван том булдруу байна.
- Тэгвэл хоёр шон мөргөөд гэртээ харих юм байна.

****

Зоогийн газар.
- Нэг дусал архи хэд вэ?
- Түүнд ямар үнэ байх вэ дээ.
- Тэгвэл надад зуун граммыг дусаагаад хийчих.

****

Чукча Франц авгай авчээ. Нэг удаа найз нь яриад авгайгаа яасан гэж асуухад салцан гэжээ. Яагаад гэж найз нь асуухад – Заваан хүүхэн байна лээ, өдөр болгон усанд ороод байдаг гэжээ.

****

Р үсэг хэлж чаддагүй залуу дэлгүүрт ороод: Худалдагчаа таван пиво авъя, нэгийг нь буцаачихъя!

****

-Windows-оо суулгацан бол Internet Explorer-оо ажиллуул!
-Тэр нь юуийн?
-Аан, Firefox юмуу Chrome татдаг програм байдийн…

****

-Ээж, та намайг блоколцон юм уу?
-Чамаас дандаа спам ирээд байх юм байна ш д
-Юун спам!
-Мөнгө өгөөч, нэгж явуулаач, хоол хийсэн үү нтр гээл…

****

Таны нууц нэр 30 хоногоос илүү ашиглагдаж байгаа тул, Та шинэ нууц нэр сонгоно уу?
-Цэцэг
-Уучлаарай, тэмдэгтийн тоо бага байна.
-Ягаан цэцэг
-Уучлаарай, нууц нэр чинь дор хаяж нэг тоо агуулах шаардлагатай байна.
-1 ягаан цэцэг
-Уучлаарай, тэмдэгтийн хооронд зай гаргаж болохгүй.
-1ягаанцэцэг
-Уучлаарай, дор хаяж 10 өөр тэмдэгт ашиглах хэрэгтэй байна.
-1лалрынягаанцэцэг
-Уучлаарай, дор хаяж нэг том үсэг ашиглах шаардлагатай байна.
-1ЛАЛРЫНягаанцэцэг
-Уучлаарай, дараалласан том үсэг ашиглаж болохгүй.
-1ЛалрынЯгаанЦэцэг
-Уучлаарай, 20-с дээш тэмдэгт ашиглах шаардлагатай байна.
-1ЛалрынЯгаанЦэцэгЧинийБөгснөөсЦухуйжБайгаагХармааргүйБайвалНаадНууцНэрээТүргэлүүлээчээ
-Уучлаарай, ийм нууц нэр одоогийн байдлаар ашиглагдаж байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 January 2015

Олигтой ганц ч онигоо алга

Сэтгэгдэл бичих