Монгол гэр тансаг сууцаар шалгарчээ

Их британичууд монгол гэр, урцыг хамгийн тансаг 10 сууцын нэгээр тодруулжээ. Хурдан хугацаанд хялбар барьдаг, жуулчны тав тухыг хангадаг зэрэг онцлогийг харгалзан ийнхүү онцолсон байна. Британи улсын жуулчлалын олон газарт монгол гэр, урц барих “мода” дэлгэрсэн гэнэ. Тансаг маягаар тохируулж, хэмжээг нь хэд дахин томруулсан гэр, урцыг дороосоо халдаг шал, хивсээр гоёж, ноолийн болон угаалтуурын өрөө гаргаж тохижуулсан байдаг байна. Жуулчдын сонирхлыг багагүй татаад байгаа монгол гэр, урц Их Британи улсын жуулчны баазуудын орлогын багагүй хувийг бүрдүүлж байгаа гэнэ. Түүнчлэн монгол гэр нь агааржуулалтын хамгийн зөв хувиарлалттай орон сууцны тоонд ордог юм байна. Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс ойр байж тойрог хэлбэрт орон юугаа ч нуулгүй хамт амьдардаг гээд олон нөхцөл нь нүүдэлчин ард түмний гэрийг тансаг 10 сууцад шалгарах шалтгаан болсон гэж судлаачид онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих