Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй

1625645_277405112418028_881829871_nӨнгөрсөн оны хамгийн дуулиантай хүний нэг байсан гэхэд хилсдэхгүй хүн бол жүжигчин Ц.Алдармаа. Тэрээр жүжигчин Д.Оюунтуултай муудалцаж эгч дүүсийн харилцаагаа умартаж эцэст нь HOT BUCKET CHALLENGE-д дуэльд дуудсан нэгэн. Тэдний хэргийг шүүх хурал болж Алдармаа 7 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж нүдэндээ нулимстай хорих анги руу явсан цаг саяхан. Харин түүнээс хойш 55 хоногийн дараа жүжигчин Алдармаа өмгөөлөгчийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гарсан билээ. Дуулиант жүжигчин маань гарч ирсэнээсээ хойш өөрийн цахим хуудаснаа “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг…” хэмээн бичиж өөрийгөө сайн өмөөрч байнаа гэсэн хэл аманд бас л өртөөд авна лээ. Ямартаа ч тэрээр ингэж бичсэнийхээ дараа хүүтэйгээ авхуулсан гэрэл зургаа ч мөн цахим хуудаснаа хийсэн байдаг. Одоо түүний бие сайжирсан бололтой.


URL:

Нэр: Зочин Огноо: 5 January 2015

Нэгийгээ ч мөн идэж өгөх юмаа даа. Мэдээлэл өгч байгаа маягтай матдаг, муулдаг болжээ гэж…

Нэр: Loryn Огноо: 3 September 2018

A bit suisrrped it seems to simple and yet useful.

Сэтгэгдэл бичих