Монголын гуравдагч хүчин сонгуулийн пропорциональ тогтолцоонд хайр зарлав

Эрх баригч хоёр том намын сонгуулийн тогтолцоог хэрхэхээс гуравдагч хүчний ирээдүйн улс төрийн газрын зураг тодордог билээ. Энэ ёсоор одоо Иргэний зориг- Ногоон намын ирээдүй шийдэгдэх болов. Гэхдээ том хоёр нам нь сонгуулийн тогтолцоон дээр туйлийн хоёр замыг сонгож, гацаа үүсгэсэн учир ард түмний санал асуулгыг сонгохоор боллоо. Тиймээс гуравдагч хүчин ард түмнийг ийнхүү царайчлах болох нь ээ. Уг нь Иргэний зориг-Ногоон намын зүгээс Ардчилсан намын саналыг ихэд дэмжээд пропорционалд хайр зарлаад байсан юмсан. Монголын намуудын хувьд аваад үзэхэд гуравдагч хүчний орон зай их сул байдаг. Ямар сайндаа л их хуралд ганц, хоёрхон суудалтай байх вэ дээ.

Х.Өнөрсайхан
Niigem.mn


URL:

Сэтгэгдэл бичих