“My car” авто засварын газар хүн хутгалуулжээ

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “My car” авто засварын газар хүн хутгалуулсан хүн байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэй Б-г Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Н гэгч хүйтэн мэс ашиглан гэмтээсэн байжээ. Улмаар гэмтсэн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна. Харин бусдын биед халдсан этгээд өөрийнхөө амь насыг хохироосон байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

DSC_0380

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих