Залуус нэгдэж 5 дүүргийн 1000 гаруй хүүхдийг баярлууллаа

10893675_824169770958367_6374250_n

Монголчууд бид баяр ёслолын үеэр  олон олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшидийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн. Буян буяны дээд нь бусдыг баярлуулах гэдэг.  Тэгвэл Сүхбаатар дүүргийн  Залуучуудын  холбооноос  ”Хүүхэд Бүрийг Хайрлая” аяныг  санаачлан оны өмнө амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг  аян нь 2014 оны 12-р сарын 12-осс 29-ны өдрүүдэд өрнөж нийт 5 дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг өгч, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, есийн тос хүргэж өгч баярлуулжээ. Эдгээр 1000 бэлгийг Сүхбаатар дүүргийн 1-ээс 20-р хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу айлын хүүхдүүд, Сонгино Хайрхан дүүргийн 26 хороо “Улаанчулуут”-ын хогын цэг дээр ажиллаж амьдардаг нэн ядуу өрхийн хүүхдүүд, Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Харъяа Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Баянзүрх дүүрэгт байрлах эцэг эх нь архины хамааралтай айлын хүүхдүүд болон гудамжинд явж буй хүүхдүүдэд тараажээ. Энэхүү аянд  СБД-ийн “Ардчилсан холбоо”-ны дарга П.Мөнхбаяр, СБД-ийн Засаг даргын орлогч Х.Болормаа,  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд,  СБД-ийн 20-р хорооны иргэн Д.Доржсүрэн,  СБД-ийн Залуучуудын холбооны гишүүн О.Гарам, Солонгос улсад оршин суугаа иргэн Б.Золзаяа, СБД-ийн “Ардчилсан нам”,  СБД “Ардчилсан холбоо”,  ”Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ,  МӨХ-ний “SOS” хууль зүйн товчоо,  ”Модон байшин” ХХК,  ”Бат Сити” ХХК, “Мөнхийн хайр” цуглаан,  ”Хүнлэг харилцаа” ТББ зэрэг хувь хүмүүс болон албан  байгууллагууд идэвхитэй оролцож ивээн тэтгэсэн аж.

10913532_824169767625034_2077575196_n 10913565_824169777625033_8830344_n 10921825_824169774291700_284519693_n 10922209_824169754291702_2019194369_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.