Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүн амины хэрэг гарчээ

hutga_thumb_medium350_Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр  авто засварын газар хүн хутгалуулсан байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэйг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух иргэн хүйтэн мэс ашиглан гэмтээсэн байжээ. Улмаар гэмтсэн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна. Харин бусдын биед халдсан этгээд өөрийнхөө амь насыг хохироосон байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Тэгвэл уг хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй аж. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд байсаны улмаас өөрөөс нь салсан эхнэртээ хорссон иргэн хадам эгчийгээ хутгалж хүнд гэмтээгээд өөрийнхөө аминд хүрсэн нь энэ аж.

Тиймээс манай улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцээд байна гэж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа олон мянган хохирогч байгаа гэдгийг хууль хяналтынхан, хийгээд албаныхан санах хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд нийтээрээ, олуулаа тэмцэх хэрэгтэй гэдэг уриалгыг ч гаргах нь зүйн хэрэг биз ээ. Өөрөөр хэлбэл, манай цагдаа нар ч иргэд ч “эр, эмийн хооронд илжиг бүү жороол”, “Айл гэрийн амьдрал бид нарт ямар хамаа байхав” гэдэг өнцгөөс хардаг байдлаа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. unen.mn


URL:

Нэр: eebee Огноо: 9 January 2015

Naiz ohinoo zodoj hund gemteesen er Altanhuu shig l heregiig ni zavshuulah bizdee. Altanhuu shig hergiig ni shiideed baival ger buliin huchirhiilel huchee avch,hoorhii horongo chinee bagataihan emegteichuudiin ami nas hetsuuhen baih ni gartsaagui bolj baina. ongoliin huuli yamar tegsh uilchlene gej zayand baihgui ee. ongotei mongotoi negend bol haalga uud ni neelttei .hoorhii ard irged ogloonoos oiron narnii hooron sohorch unatlaa hodolmorj olson hediinhee tatvaraar avdag tsalin 3-4 saya bolgoson ch nemergui ongo mongond uilchildeg huuliinhantai bolood 2 jil bolj baina

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.