Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгоно

IMG_6678

Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэд маш олон байдаг. 2012 онд 147 мянган төрийн албан хаагч байсан бол өнгөрсөн онд 180200 болтлоо өссөн байна. Харин 2015 онд Шийдлийн засгийн газар энэ тоог 15 хувиар буюу 1669 төрийн албан хаагчийг цөөлж цомхотгон, чадварлаг төрийн албадыг цогцлоох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Уг зорилтыг УИХ дахь МАН-ын бүлэг “Бидний шаардаж байсан хэмжээнд хүртэл төрийн албыг бууруулаагүй ч данхар бүтцийг багасгасан эхний алхам боллоо” гэж мэдэгдсэн юм.

Ирэх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг энэ оны төсвийн төслийн санал дүгнэлтээ эцэслэн гаргана. Тэр хүртэл төсвийн тодотголыг уншин танилцах аж.


URL:

Сэтгэгдэл бичих