Какурюү М.Ананд сүйт бүсгүйгээ албан ёсоор танилцууллаа

uls_54aca188033c0_1Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү буюу Мангалжавын Ананд сүйт бүсгүйгээ албан ёсоор танилцуулжээ. Тэрбээр амьдралынхаа ханиар Д.Мөнхзаяа гэх бүсгүйг сонгосон байна. Д.Мөнхзаяа жирэмсэн бөгөөд хосууд хүүхдээ өлгийдөн авсны дараа хуримаа хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Харин гэрлэлтээ энэ сард багтаан бүртгүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тэд өнгөрсөн оны гуравдугаар сараас үерхэж, наймдугаар сараас хамтдаа амьдарч эхэлжээ. Улмаар ирэх тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах юм байна.

Б.Золбоо

anand

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих