СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

RANK15

“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

Шалгаруулалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантур суралцахыг хүсэгчид), магистр (докторантурт суралцахыг хүсэгчид)-аас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид “шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.
Энэ санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж  харна уу:
Academic ranking of world universities – http://www.shanghairanking.com/ARWU2014.html (20 KB)
 
А.Бүртгэл
Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2015 оны 1 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдийн 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн нэгдүгээр байрны 219 дүгээр өрөөнд бүртгэнэ. Бүртгэлд дараах баримт бичгийг авчирна. Үүнд:
1. Өргөдөл-Маягт (татаж авах (24.88 KB) );
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал, урилганы эх хувийг хуулбарын хамт (эх хувь бүртгүүлэгчид үлдэнэ)
3. Судалгааны ажлын товч танилцуулга (2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн аргазүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5. Тодорхойлолт (Ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон судалгаа шинжилгээний ажлын удирдагч, эрдэмтэн эсвэл ажиллаж байсан газрын тодорхойлолтыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт өгсөн хүний  хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
6. Бакалавр, магистрийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Шалгалтын хураамж 35000 төгрөг. Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй. Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй.
 
Б.Шалгаруулалт
Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.
Шалгаруулалтыг 2014 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд ярилцлагын хуваарийг бүртгэлийн үеэр мэдэгдэнэ.

Иргэний үнэмлэхгүй иргэнийг ярилцлагад оруулахгүй. Шалгаруулалтын дүнг 2014 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 18.00 цагт мэдэгдэнэ. Шалгаруулалтад 60-аас дээш оноо авсан оролцогчдыг мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүн, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана. Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах тухай шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгана.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.