“МАК”-ийн гүнж Сү.Батболдын том хүү Б.Баттүшигтэй болзож байна

20150107091353Монголын тэргүүн баячуудын нэг гэгддэг “МАК”-ийн босс Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүн олны анхаарлын төвд байдаг нэгэн. Тэрбээр 2007 онд Хэнтий аймагт байдаг аавынхаа эдлэнд нижгэр хурим хийж, нөхөрт гарсан ч дөрвөн жил гаруй болоод салцгаасан.
Харин дараа нь “Хас”-ын Ч.Ганхуягийн отгон дүү Ч.Ганзоригтой дотно холбоотой болсон нь олонд дэлгэгдэж, багагүй дуулиан дэгдээсэн ч бас л хоёр тийш болж, “МАК”-ийн эрх танхи гүнж ч дараагийн залуугаа аль хэдийнэ сонгосон тухай яриа олныг дахин шуугиулсан. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын том хүү Б.Баттүшигтэй болзож эхэлсэн нь олонд дэлгэгдээд буй. Сүүлийн үед ажил төрөл, бизнесээсээ илүү хувийн амьдрал, хайр дурлалдаа анхаарал хандуулж, байсхийгээд л эрх чөлөөний орон руу нисэх болсон талаар ойр дотныхон нь жиг жуг гэлцэж байна. Түүнийг ийнхүү Америк руу гүйдэлтэй болсныг эрх чөлөөний оронд амьдарч байгаа найз залуутай нь холбон ойлгох хангалттай үндэслэл байгаа билээ. Тиймдээ ч тэдний хайр дурлал ид халуухан өрнөж байгаа энэ үед Н.Цэлмүүний ойр дотныхон болоод найзууд нь хуримын зар түгээхийг нь чих тавин хүлээж эхэлсэн гэнэ. Учир нь, Н.Цэлмүүнийг шинэ жилээр Америкийг зорихдоо хуримын даашинз сонирхож, брэнд дэлгүүрүүдийг “дуусгасан” хэмээх шуумыг түүний тун ойрын эх сурвалж гадагш задруулжээ.

agshin.mn


URL:

Нэр: zochin Огноо: 9 January 2015

Olon nuhur solih zuger uu.olon hair .olon zurhtei mundag yum a

Нэр: nas aa Огноо: 9 January 2015

saixan xosuud bolndoo

Сэтгэгдэл бичих