Том толгойтны балчир ухаан, ногоон хог

hogУлаанбаатар хотын үзэмжид сөргөөр нөлөөлсөөр байгаа “Азийн цагаан дагина” нэртэй хогонд анхаарах цаг болсон мэт. Хаа сайгүй л хөглөрөх ногоон уутнууд гэр хорооллын гудамжинд, хашааны буланд салбайж урагдсан байдалтайгаар хөглөрсөөр л байна.

Гэтэл энэхүү хог болсон уутыг хотын дарга ямар учиртайгаар дэмжээд үйлдвэрлүүлээд байгааг нь иргэд ойлгохгүй байсаар хоёр жилийг ардаа үдлээ. Бүр татвар төлөгчдийн мөнгөөр хэнийг тэтгэж дэмжээд байна хэмээн хардах нэгэн ч байсаар байгаа. Хардахаар ч өөр яахав дээ.

Гялгар уут байгаль дээр хамгийн удаан задардаг гээд л их олон сөрөг талтайг нь дэлхий дахинаа гялгар уутнаас татгалзсаар  байгааг ард иргэд мэддэг ч өнөөгийн дарга нэртэй том толгойтой, балчир ухаантай эрхмүүдийг дуугүй л хийж байгаа зүйлийг нь харж хөх инээдээ барьж амьдардаг. Энэ бол хатуудсан ч гэсэн үнэн үг.

Иргэдийн дунд Азийн цагаан дагина гэхээсээ илүү Азийн хог болсон уутны талаар санал асуулга авсан хэмээн иргэдийг муйхруулаад өнгөрсөн гэдгийг ч санаж байгаа. Ер нь том хог даахгүй, халуун үнс хийж болохгүй уутаар ч юугаа хийх вэ дээ.

Гэвч хэн нэгэн эрх мэдэлтэнд ашигтай учраас л эдийн засаг хүндэрлээ хэмээн дээр дооргүй гуагчиж байгаа мөртлөө зөвхөн энэ хог хийдэг нэртэй хогонд тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацаад байгаагийн нууц нь юу вэ. Өнгөрсөн оны 9 сарын 1-ээс 2015 оны 1 сарын 1-ний хүртэл зөвхөн энэ хогонд 2,6 тэрбум зарлагадсан гэхээр харамсмаар.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих