Гурван охины Анугийн найз залуу илчлэгдэв

b1a1c61ee5a243654cd4820d1a40e419originalГурван охины Анугийн найз залуу хэн бэ гэх мэдээлэл сошиал ертөнцөд тараад байсан билээ. Учир нь түүний төрсөн өдрөөр 999 улаан сарнай бэлэглэж бөөн бөөн шуугиан дэгдээж байсан юм. Хамтлагийнхан дундаа элдэв хэл аманд өртөж бичигдээд байдаггүй түүнийг фенүүд нь халуухан гэж тодотгох нь бий. Ану нэг хэсэн Энх-Амгалан гэх залуутай үерхэж хаа сайгүй хамт явж олонд харагдсанаас хойш нэлээд хэсэг хугацааны дараа тэд хоёр тийш болцгоосон. Харин дуучин бүсгүйн хайртай залуу нь эргэн ирж тэд нийлсэн бололтой. Тэр ч бүүхэл хосууд удахгүй бүл нэмэх гэж байгаа мэдээ ч тараад авсан байна лээ.

00anu1

 

 


URL:

Сэтгэгдэл бичих