Шийдлийн засгийн газрын шар үхрийн зурхай

shiidelШарын шашинд жил жилийн өнгийг тодорхойлох шар үхрийн зурхай гэж байдаг. Тэрхүү зурхайг манайд бол зурхайч Л.Тэрбиш гуай л хийж харагддаг юм. Тийм дээ ч Монголчууд энэхүү зурхайг шинийн нэгний өмнөх өдөр буюу битүүнд шар үхрийн зурхайгаар ирэх оныхоо байр, суудлыг шинжин суудаг сүжигтэй ард түмэн дээ.

Гэтэл энэ он гараад л ёстой шар үхрийн зурхайг Шийдлийн засгийн газраас гаргаж эхлэв бололтой. Ингэж хэлэхийн учир нь төсвийн тодотгол хийх хэмээн нэрийдсэн 2015 оны санхүү мөнгөний асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ эхчүүд, хүүхдүүдийн мөнгө халамжаас хумслахаар, мөн төрийн албан хаагчдыг 15 хувь хүртэл цомхотгох шийдвэртэй орж ирсэн нь зурхайн ёсоор бол хүүхэд эмэгтэйчүүдэд халгайтай, болон төрийн албаныханд халгайтай жил гарах шинжтэй хэмээн шинжигдэж буй.

Мөнхүү засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүн яам, агентлигуудын удирдлагад нилээдгүй анхаарч холио солио хийсэн нь басхүү төрд ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрх гаргаж ажиллах нэгнийг хавчин зайлуулах нэг ёсондоо ард түмэнд элэгтэй нэгнийг төрийн албанаас зайлуулах хавчилгын жилийн өнгө буусан гээд л зурхайн хэлээр ярьвал энэ он маань нилээдгүй хатуу жил болох шинжтэй.

Энэхүү зурхйан шар зурлагийг эрхэм ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын төв индэр дээрээс зурж сууна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.