Нөхөн сонгуулийг хүчингүй гэж үзжээ

581682f4915a4c31original

СХД-ийн АН-ын хорооны гишүүдийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр болж байна. Энэхүү сонгуулийг эсэргүүцэн СХД-ийн иргэдийн төлөөлөл намынхаа байрны гадаа жагсч байгаа юм байна. Нөхөн сонгуулийг эсэргүүцэж буй иргэд энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хороонд ханджээ. Харин нийслэлийн Сонгуулийн хорооноос энэхүү сонгуулийг хууль бус, хүчингүй гэх шийдвэрийг өчигдөр гаргасан гэнэ. Хэдийгээр энэхүү сонгуулийг хүчингүй гэх шийдвэр гаргасан ч “СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар нөхөн сонгуулиа хийхээр улайрч, төрийн албанд томилогдсон 30 хүний оронд зөвхөн “Алтангадас” фракцийн болон ах дүү, нутаг усны хүмүүсээ оруулахаар хууль бус сонгууль хийж байна” гэж жагсагчид ярьж байна. Тэд Ө.Пүрэвбаатар түүнийг тойрон хүрээлэгчдийг “Ханаж цаддаггүй Дэнзэнгүүд” хэмээн хашгирч байна гэж эх сурвалж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих