“МОНГОЛ БҮТЭЭЛ” төсөл хэрэгжиж эхлэлээ

10896148_10152894148502034_1473975628388383324_o

Улсын филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг үндэслэн 2015 оны нэгдүгээр улиралд “МОНГОЛ БҮТЭЭЛ” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. Тус төслийн хүрээнд монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас бүрдсэн цуврал тоглолтууд, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах олон талт арга хэмжээ, телевиз, радиогийн нэвтрүүлгүүд, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл, хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зэрэг олон талт ажлуудыг багтах юм.


URL:

Сэтгэгдэл бичих