Сайд, гишvvдэд халгаатай,Сонгуулийн хуулиас цэрвэсэн хаврын чуулган

УИХ-ын гишvvдийн зуны амралт наадмын ємнє эхэллээ. Сонгуулийн хуулиас болж хаврын чуулган 10 хоногоор сунан хуралдаж ийнхvv баяр наадмын ємнє буюу энэ сарын 10-ны єдєр завсарлав.

Энэ удаагийн чуулганаар Эрvvл мэндийн тухай, Хєдєє аж ахуйн гаралтай бараа, тvvхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Дээд боловсролын санхvvжилт, нийгмийн баталгааны тухай зэрэг бие даасан хуулиуд, Тєрийн ємчєєр бараа vйлчилгээ худалдан авах тухай, Концессын тухай, Эрvvгийн болон захиргааны хэргийг байцаан шийтгэх хуульд болон татвар, хураамж, аж ахуйн нэгжийн бvртгэл, зєвшєєрєл зэрэгтэй холбогдсон нийт 19 хуульд нэмэлт єєрчлєлт оруулж, 20 гаруй тогтоол хэлэлцэн баталж, олон улсын найман гэрээ хэлэлцээрийг соёрхон батламжилсан байна. Хэдийгээр УИХ vvргээ 82.9 хувиар биелvvлсэн ч иргэд, олон нийтийн хамгийн ихээр хvлээж байсан Сонгуулийн тухай хуулиа баталж чадсангvй хойшлууллаа.
Ємнєх намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг энэ чуулганы эхэнд хэлэлцэж батална хэмээн том амалж байсан ч талаар єнгєрєв. УИХ-ын МАН-ын бvлгийнхэн ирэх сонгуулиа ямар тогтолцоогоор явуулахаа ард тvмнээсээ асуух санал гаргасан бол vvнийг нь АН-ынхан дэмжсэнгvй. Vvнээс болж Сонгуулийн хууль гацаж, хаврын чуулган завсарлав.

Малчдыг эрхлvvлэхээ мартсангvй

Халамж хавтгайрч байна хэмээн УИХ-ын гишvvд ганцаарчилсан тоглолт хийдэг. Тэгсэн хэрнээ малчид, иргэдэд бэлэн мєнгє тараах хуулийн тєсєл хэлэлцэхээр хоёр гараа єргєх нь холгvй дэмжинэ. Энэ удаагийн хаврын чуулганаар хонь тэмээний ноосоо vйлдвэрт тушаасан малчид кг ту-тамд 2000 тєгрєгийн нэмэгдэл урамшуулал авахаар болсон. Дээрх шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжин эхэлж буй. Тvvнчлэн жижиг дунд vйлдвэр эрхлэгчид болон малчдад зориулж 300 тэрбум тєгрєгийн бонд гаргахаар болов. Манай парламентын гишvvд тєсвийн мєнгийг малчдаасаа харамладаггvйн баталгаа гэлтэй.
Энэ мэтээр иргэдийн ам руу vнэгvй хоол хийдэг тєр засаг хэзээ ажил хийсэнд нь мєнгє єгдєг болох юм бол доо.

Гаргасан алдаагаа зассан нь

УИХ-аас батлагдсан хууль гурван хоногийн настай байх нь олонтаа. Харин тэд vvндээ огтхон ч эмзэглэдэггvй. Архи, тамхитай нь тэмцэж байна гээд Тэмдэгтийн тухай хуульд єєрчлєлт оруулж архи, пиво худалдаалдаг аж ахуй нэгж, иргэдийг элгээр нь мєлхvvлэх шахсан. Энэ хуульд оруулсан єєрчлєлтєєс болж зарим гишvvн тойрогтоо очих нvvргvй болж иргэдээс ихээхэн зэмлэл хvртсэн гэдэг. Тиймдээ ч энэ удаагийн чуулганаар гаргасан алдаагаа гvнээ ухамсарлаж гишvvд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “буулт” хийж татвар хураамжийн хэмжээг багасгаж билээ. Энэ мэт баталсан хууль хэрэгжиж эхлэхээс нь л дєнгєж єєрчилдєг нь УИХ-ын гишvvдийн хувьд гэм биш зан болов.

Сайд, гишvvдэд халгаатай чуулган

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хувьд энэ удаагийн хаврын чуулган ихээхэн халгаатай болж єнгєрлєє. Тvvнийг огцруулах хvсэлтийг нэг танхимд тохой нийлvvлэн суудаг хэсэг гишvvн нь ангийн даргадаа хэд хэдэн удаа тавьсан. Гэвч намын дарга нь Д.Зоригтыг авч vлдэж чадсан юм. Харин Д.Зоригт сайдыг огцруулах бичиг ирвэл намын нєхєд нь ч гэсэн тvvнийг суудлаас нь унагаж, сул гишvvн болгоно хэмээн тvvнд хатуу сануулга єгсєн сурагтай. Тиймээс Д.Зоригт сайд ирэх намрын чуулганд тун ч болгоомжтой байхгvй бол горигvй нь. БОАЖ-ын сайд Л.Гансvх ч гэсэн сонор сэрэмжээ дээшлvvлэхэд буруудах юмгvй. Тvvний хуурай дvv хэмээн хvндэлж, хайрлаж явдаг Э.Мєнх-Очир “ахыгаа” огцруулна хэмээн айлгаад явсан. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээгvй єнгєрсєн. Харин гаднаас нь харахад хорхойд ч хоргvй амьтан гэж хэлж болохоор Д.Дондог гишvvн тун ч хvнд байдалд ороод буй. Ерєнхий прокурорын газраас тvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэхээр УИХ-ын даргад гурван удаа хандсан. Харин УИХ-ын Хууль зvйн байнгын хороо Д.Дондог гишvvнийг “хэрэг vйлдэж байхдаа баригдаагvй учир бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх боломжгvй” гэсэн хариулт єгсєн. Гэхдээ ийм хариуг гурван удаа сонссон Ерєнхий прокурорын газрынхан намрын чуулганаар энэ бичгээ дахин єгєхєєр зэхэж суугаа гэнэ. Ямартай ч Ерєнхий прокурорын газрынхан Д.Дондог гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх хvртэл тайван суухгvй бололтой.
Хаврын чуулганы тєгсгєлд УИХ-ын дарга чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан нь нэгдсэн тєсвийн орлого хоёр их наяд тєгрєг болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 58.6 хувиар єссєн гэж байлаа. Мєн инфляц гишvvдийн амлаж байснаар нэг оронтой тоонд багтах магадлал тун єндєр байгаа гэдгийг ч дуулгаад авлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.