“Chappie” киноны шинэ трэйлер гарлаа

maxresdefault

Найруулагч Neill Blomkamp-ын найруулга, Terri Tatchell-тэй хамтран зохиолыг нь бичсэн адал явдалт, триллер төрлийн Chappie киноны шинэ трэйлер гарлаа.Жүжигчин Hugh Jackman, Sigourney Weaver, Sharlto Copley, Dev Patel, Miranda Frigon болон Jose Pablo Cantillo нарын тоглосон тус киног Alpha Core, Columbia Pictures, Media Rights Capital кино компаниуд хамтран бүтээжээ.Кинонд Chappie гэх нэгэн роботын тухай гарах бөгөөд тэр хэдий робот ч гэлээ хачирхалтай гэр бүлийн өргөмөл хүү ажээ.Зураг авалт одоогоор хаана болсон нь тодорхойгүй байгаа юм.Мөн киног зохиолч Neill Blomkamp-ын Tetra Vaal бүтээлээс сэдэвлэн хийж, продюсероор Simon Kinberg ажилласан байна.Кино нээлтээ ирэх 3-р сарын 6-ны өдөр албан ёсоор Америкт хийх бол олон улсад гарах эрхийг Columbia Pictures кино компани эзэмшиж байна.


URL:

Сэтгэгдэл бичих