Улстөрчид өрөө төлөхийн тулд ард иргэдийн халаас руу гараа дvрж байна

swwswwww

УИХ-ын гишvvн Г.Уянгатай цаг vеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын эмэгтэй гишvvд 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ хvvхдийн мөнгөнөөс 90 тэрбум, эхчvvдийн халамжаас 30 орчим тэрбум төгрөг хэмнэхээр тусгасныг эсэргvvцэн Ерөнхий сайдад шаардлага хvргvvлсэн. Энэ хэр vр дvнтэй алхам бэ, хэвээр vлдээж чадах болов уу?

-Төсвийн тодотгол өргөн баригдмагц, эмэгтэй гишvvд дээрх хэмнэлтийг хараад Ерөнхий сайдтай уулзсан. Дээр дурьдагдсан хэсгvvдэд таналт хийж болохгvй гэдгийг ч хэлсэн. Бид энэ удаа зvгээр нэг бичиг өгөөд зогсохгvй. Би энэ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр маш тодорхой хэлсэн.

Хvvхдийн болон одонгийн гэж нэрлээд байгаа мөнгөөр иргэд жийп авч унадаггvй, брэндийн хувцас авч өмсдөггvй, ээмэг, бөгж, гоёл чимэглэлд зарцуулдаггvй. Зөвхөн өл залгуулдаг.Иргэд бvхэл бvтэн 25 жил бvсээ чангалсаар ирсэн. Одоо нэмээд чангалчихвал голоороо тасрах нь байна. Төр буруу хэсгийнхээ бvсийг улам бvр чангалаад байна. Нийгмийн эмзэг хэсгийн орлогыг танахгvйгээр яаж мөнгө олох арга байна вэ гэдгийг ч хэлсэн. Монголчууд маань уул уурхай, эрдэс бvтээгдэхvvний экспортоос мөнгө олох бvрэн боломжтой.

Монгол Улс хамгийн муу экспорттой vедээ 18 сая тонн нvvрс гаргаж байсан. Гэтэл тvvнийгээ 3 саяар бууруулах жишээтэй. Төмрийн хvдэр л гэхэд 5 сая тонн байсныг 3.4 сая тонн болгож бууруулсан. Энэ нь экспортод маш том хөнгөлөлт. Цаад утгаараа 400-500 тэрбумаар тоологдох мөнгө. Угтаа энэ мөнгийг уул уурхайгаас олох боломжтой.

Тvvнчлэн онцгой албан татвар гээд л ярихад ханшийн зөрvvгээс болж хөнгөлөлт vзvvлэх хуулийн төсөл орж ирсэн. Зvйрлэвэл олон хvvхэдтэй асар их хөрөнгө айлын нэг хvvхэд нь хамаг хөрөнгийг нь авч явж, vрэн таран хийчихээд, мөнгөгvй ирдэг. Асууж сураглахаар “за яах вэ, гаднаас зээлчихье, авдранд байгаа бусад зvйлээ зараад болгочихно” гээд сууж байгаагаас өөрцгvй. Ин­­гэж суусаар бvгдээрээ өрөнд баригдаж, өтөнд идэгддэг, арчаагvй, анхиагvй айл шиг л болж байна.

Өөрөөр хэлбэл энэ зарчмыг өөрчлөхгvйгээр Монгол Улсын төсөв сайжрах, иргэд нь эх орондоо хvн шиг сайхан амьдрах бололцоо харагдахгvй байна.

 -Өөрчлөх боломж хэр байна?

-Мэдээж боломж бол бий. Бид хамгийн тvрvvнд уул уурхайн бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Нэг vе энэ салбарт хөрөнгө оруулалт татъя гэсэн. Тиймдээ ч ихэнх уурхай гадны хөрөнгө оруулалттай, зарим бvр 100 хувь гадаадынх байна шvv дээ. Одоо зорилгоо гvйцэлдvvлсэн гэж vзэн, хариуцлагатай уул уурхайн талаар ярих болсон.

Гэхдээ миний хувьд бодлоготой уул уурхайтай болмоор байна. Нэлээд хэдэн жилийн өмнө 60-70 уурхай бий гэж байсан. Тэгвэл тэр хэмжээгээр эрдэс баялагаа экспортлож байна л гэсэн vг. Гэхдээ vvнийхээ мөнгийг бид оруулж ирж чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Дээр зvйрлэсэн айлаар бол бид том хvv нь авдран дахь шvр, сувд, vнэт эдлэлээ авч явж, мөрийтэй тоглож алдчихаад, эсвэл ганцаархнаа том хаус авчихаад амьдраад байгаа юм биш биз дээ. Эдийн засгийн энэ дvр зурагаа сайн харахгvй бол бидэнд найдвар алга.

-Гэхдээ уул уурхайн компаниуд ч хvнд байдалд орчихоод байгаа юм биш vv?

-Би УИХ-ын зарим гишvvнтэй хамтран Монголын томоохон ком­­паниуд, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулал­­ттай аж ахуйн нэгжvvдийн удирдлага, төлөөллийг дуудаж уул­­захаар төлөв­­лөөд байгаа. Тэдгээр ком­­паниуд УИХ-ын ганц, хоёрхон гишvvнтэй лоббигоор ойлголцох бус, бусад гишvvдтэй уулзаж өөрсөддөө тулгарч буй бэрхшээлээ ярилцаж, ойлголцох боломжийг олгох юм. Vнэндээ Монгол Улсад долларын ханш өсч, төг­­рөг vнэгvйдэн, ард иргэдийн худалдан авах чадвар улам бvр дордож байгаа нь олон нийтээс болоогvй.

Төр гадагшаа чиглэсэн мөнгө санхvvгийн урс­­галаа буцаан ирvvлж чадахгvй, тvvндээ татагдаад орчихсон, цэгцлэх чадваргvй болчихсон гэдгээ ойлгож, цэгцэлж авах хэрэгтэй байна. Тvvнээс биш ганц, хоёр их наяд төгрөг хэмнэх гээд улсаараа сvйрээд, жагсаал, цуглаан хийгээд эх орноо аварч чадахгvй.

 -Эмэгтэй гишvvдээс гадна бие даагчид бас иргэдийн халаасыг суйлахыг эсэр­­гvvцэж буйгаа илэрхийлсэн. Ер нь хэр дэмжлэг авах бол?

-УИХ-ын чуулган дээр хэлэлцэж байгаа vйл явцыг харахад олон хvн эрvvл байр суурьтай байна лээ. Яаж ч хvндэрч, хэцvvдсэн хvvхдийнхээ хоолны мөнгөнөөс хасдаг, ээжийнхээ тvрийвч рvv гараа дvрдэг төр засаг байж болохгvй. Гишvvд эсэргvvцэж, эмэгтэй гишvvдтэй санал нэгдэх байх аа.

-Гэхдээ энэ удаагийн хэмнэлт улстөрчдийн шоу юм биш vv. МАН-ынхан АН-ынханаар хоолойг нь боомилуулж, ирэх жилийн сонгуулийн буухиагаа эхлvvлж байгаа мэт харагдаж байна шvv дээ. Хvний гараар могой бариулах гэдэг дээ?

-Угаасаа цаад утгаараа сая ярьсантай л холбоотой томоохон аж ахуйн нэгжvvд энэ хоёр том намыг санхvvжvvлдэг шvv дээ. Нэгэнт тэднийг санхvvжvvлж парламентад оруулсан учраас төлбөрөө аль нэг орд, төсвөөр дамжуулж аваад байна. Энэ бол маш ойлгомжтой, энгийн схем болчихлоо. Улстөрөө зөв болгохгvйгээр vvнийг задлаж чадахгvй. Улстөр, эдийн засаг хоёрыг салгана гэдэг нь дээрх схемийг задлах юм.

Vvнийг хоорондын зөрчил, тэмцэл, мөргөлдөөнөөр бус яриа хэлэлцээрээр шийдээсэй гэж хvсч байна. Vндсэн хуулийн өөрлчлөтөөр vvнийг шийдэх юмсан гэж бодож байна. Тиймээс л гадныханы өрөнд баригдаж, өнөөх нь хоолойд нь хутга тулгаснаас өөрцгvй болчихсон учраас төгрөгийн ханш, ядуурал, төсөв хамаагvй мэт болчихоод хvмvvсийн зовлонг сонсоод бололцоотой бол аварч vлдэх алхам хийе.

Боломжгvй бол хоёр компанийн төлөө улсаа сvйрvvлж болохгvй гэдгийг ярилцъя гэж бодож байна.

 -Зарим хvн таныг хэдэн компани руу дайралт хийх нь гэж хардах байх?

-Би аль нэг аж ахуйн нэгжийг чичлээд байгаа юм алга. Нэлээд том хvрээгээр нь хэлж байгаа юм. Угаасаа Монголыг цөөн хэдэн компани авч явдаг, татвар төлдөг гэдэг. Эдгээрийн ихэнх нь уул уурхайн компани шvv дээ. Эсгийгээр юм урлаад, хоолны газар, ресторан ажиллуулаад томоохон татвар төлөгч болчихсон аж ахуйн нэгж байхгvй шvv дээ.

-Тэгвэл эцсийн бvлэгтээ улстөрчид уул уурхайн компаниудад өрөө төлөхийн тулд ард иргэдийн халаас руу гараа дvрж байна гэсэн vг vv?

-Улстөрчид уул уурхайн компаниудад өрөө төлөхийн тулд ард иргэдийн халаас руу гараа дvрж байгаа энэ схем тодорхой харагдаж байна шvv дээ. Энэ талаар маш сайн ярилцах хэрэгтэй. Тэгж байж зөв алхам хийнэ.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.